logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2015.09.29/

Өнөөдөр болох үйл явдлууд /2015.09.29/

2015/09/29

08:30 цагт: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Ойчдын гудамжинд 240 хүүхдийн ортой, 225 дугаар цэцэрлэг нээлтээ хийнэ. Энэхүү цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлснээр дүүргийн 16, 18 дугаар хорооны хамран сурах тойргийн 300 хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо. Утас 9664-6863, 99767480, 91209950


09:00 цагт: НИТХ-ын ээлжит 29-р хуралдаан Хангарди ордны 14 давхарт эхэлнэ. Хуралдаанаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


09:00 цагт: “MNSEC-2015 Мэдээллийн аюулгүй байдал"-ын өдөрлөг, "ХАРУУЛ ЗАНГИ-2015" тэмцээний сүүлчийн шат "The Corporate Hotel & Convention Centre"-т болно. Утас: 88902020, 90198918


10:00 цагт: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан байрны нээлт болно. Утас 99050303


11:00 цагт: Монголын Дүлий Иргэдийн нийгэмлэгээс зарласан "Монгол дохионы хэлний эрхтэйгээр бидний хүүхдүүд чадна" нээлттэй чуулга уулзалтын талаар болон тус чуулганаас гаргасан уриаг танилцуулах хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 99207345


11:00 цагт: Гал унтраах 10 дугаар ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслолын ажиллагаа болно. Цэргийн гавьяаны улаан тугийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУ-ын Шадар сайд Ц.Оюунбаатар нар гардуулан өгнө. Утас: 99107367


12:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг залилсан хэргийн талаар "Иргэдийн Шударга шүүх" ТББ-аас "Зууны мэдээ" сонины Үндэсний Мэдээллийн төвд мэдээлнэ.


14:00 цагт: “Сургуулийн дотуур байрны тулгамдсан асуудал” уулзалт хэлэлцүүлэг Гацуурт тосгоны 85 дугаар сургууль дээр болно. Автобус 13.30 цагаас Соёлын төв өргөөний ар талаас хөдөлнө.


14:00 цагт: "Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент ирээдүй судлал" сургалт, семинар ШУТИС-ийн Төв номын сангийн 405 тоот өрөөнд болно. Утас: 11-320784, 99104043, 9667988

Сэтгэгдэлүүд

Дээш