Чечений удирдагч Рамзан Кадировын 35 насны төрсөн өдөр нижгэр боллоо. Грозный хотод болсон түүний төрсөн өдрийн баярт Хилари Сванк, Жан Клод Ван Дам, Кэвин Костнер зэрэг Холливүдийн одод, мөн хийлч Ванисса Маэ нар хүрэлцэн ирсэн байна.
Олон нийт 35 насны төрсөн өдрийг нь ямар нэг байдлаар тэмдэглэхийг Кадиров хориглоод байсан юм. Чечений удирдагч "Миний төрсөн өдрийг тэмдэглэх ёсгүй, надад бэлэг өгөх гэсэн ямар ч албан тушаалтан халагдана" хэмээн анхааруулаад байжээ. Гэхдээ хэрэг дээрээ бодит байдал нилээд өөр байсан аж.
Грозный хот байгуулагдсан түүхэн ой түүний төрсөн өдөртэй давхацжээ.
Хэдхэн жилийн өмнө хоёр ч дайны хөлд нурж сүйдэж байсан Грозный хотын тэнгэрт баярын салют цацарч, Чечений сэлэмтэй бүжигчид үзүүлбэрээ үзүүлжээ. Хамгийн түрүүнд үг хэлсэн Бельги гаралтай жүжигчин Жан Клод Ван Дам "Би танд хайртай, ноён Кадиров" хэмээн хашгирчээ. Дараа нь Холливүдийн жүжигчин Хиллари Сванк "Төрсөн өдрийн мэнд хүргье, ноён ерөнхийлөгч өө" хэмээн баяр хүргэсэн байна. Хийлч Ванесса Маэ үзүүлбэрээ мөн сонирхуулжээ. Түүнийг төрсөн өдрийн баярт оролцсоных нь шанд 500.000 доллар төлсөн тухай мэдээлэл байгаа юм.
Энэ бүх мөнгийг хаанаас гаргаж байгаа тухай сурвалчлагч нар асуухад Кадиров инээж, үүнийг бидэнд Аллах өгдөг гэсэн байна. Ийнхүү барууны алдартнууд хүрэлцэн ирсэн нь Чечений удирдагч болон түүний хүчнийхнийг сөргөлдөгч талынхныгаа тамлан зовоож, амийг нь хөнөөдөг хэмээн буруутгадаг хүний эрхийн идэвхтнүүдийн эгдүүцлийг хүргэж магадгүй юм.
2004 онд лалын зэвсэгт дайчид Кадировын эцэг Ахмад Кадировыг Оросыг дэмжсэнийх нь хариуд хөнөөж байжээ. Рамзан Кадиров ч Оросын ерөнхий сайд Владимир Путиныг тууштай дэмждэг нэгэн юм байна.
Э.АМАР