logo
Загвар өмсөгч Жизелийг хэтэрхий тачаангуй байна гэж шүүмжлэв

Загвар өмсөгч Жизелийг хэтэрхий тачаангуй байна гэж шүүмжлэв

2011/10/08
Загвар өмсөгч Жизел олон нийтийн телевизийн дотуур хувцасны рекламанд тогложээ. Харин Бразилын эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд түүний тоглосон рекламыг садар самуун сурталчилсан гэж үзэн цацахыг хориглосон байна. 
Бразилын дотуур хувцасны “Хоп” компанийн сурталчилгааны санаа нь нөхөр нь мэдээ үзэж байхад нь эхнэр нь гоё секси дотуур хувцастай телевизийнх өмнө гарч ирэн анхаарлыг нь саринуулж байгаа агуулгатай юм байна. Гэсэн ч эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан яам “Хоп” брэндийг садар самуун сурталчилж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан реклам хийсэн байна гэж үзжээ. “Хоп” брэндийн хувьд энгийн хөгжилтэй байдлаар дотуур хувцсаа сурталчлахын хажуугаар жинхэнэ Бразил эмэгтэйн байгалийн гоо сайхныг харуулахыг зорьжээ. Тэд Бразил эмэгтэйчүүд сурталчилгааг энгийн зугаатай байдлаар хүлээж авч байгаа гэж  тайлбарлаж байгаа юм. “Миний бодлоор ухаалаг сэтгэсэн реклам байна. Эмэгтэйчүүд бид өөрсдөд байгаа сайхан талаа ашиглаж, давуу талаа гаргах хэрэгтэй ш дээ” гэж шинжээч Пола Миранда ярьсан байна.
“Үзэгчдээ хүндлээгүй бүдүүлэг, садар самуун зүйл огт алга. Авгай нөхрүүдийн харьцаа бодит амьдрал дээр ийм л байдаг биз дээ” гэж санхүүгийн чиглэлээр ажилладаг Мириам Марсело ярьжээ. 
Харин алдарт загвар өмсөгч Жизелл Бунхени одоогоор ямар нэг тайлбар хэлээгүй байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш