Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 01. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 19. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хүнд өдөр. Дотоод хүч чадлын илүүдэл нь сонгосон замаас хазайлгах ба хүндлэлд хүрэх болон бодож байснаас илүү сайн гэдгийгээ харуулах гэсэн хүсэл тань мэдрэлийн ядаргаанд оруулна, эсвэл ойр дотны хүмүүстэй хэрэлдүүлж маргалдуулна. Гэнэт хүлээн авах мэдээ нь найз нөхдийн, дарга удирдлагатай харьцах харьцааг мэдэгдэхүйц хүндрүүлнэ. Энэ өдөр та жирийн үед байдгаасаа илүү ихээр биеэ барихыг од гаригс зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр. Амьдралын эрч хүч буурах мөн хууч өвчин тань сэдрэх болно. Тиймээс энэ өдөр биед муугаар нөлөөлөх бүхий л зүйлээс хол байхыг хичээгээрэй. Хий хоосон харилцаа таныг азгүйдэлд хүргэж болзошгүй. Бусадтай харилцахдаа сонор сэрэмжтэй, хянуур байх хэрэгтэй. Учир нь түрэмгийлэлд өртөж магадгүй талаар одод сэрэмжлүүлж байна. Өнөөдөр ажил үйлсээ урагшлуулах, үсрэлт хийх гэж бүү оролд.
Хамтатгах (5/21-6/21)
Холимог өдөр. Оддын таатай байрлал нь өөрийн авьяасаараа гайхуулах, чадвараа нээхэд боломж олгож байна, гэвч хуурмаг, муу санаатнуудын гүтгэлгээс зайлсхийх хэрэгтэй. Хэтэрхий итгэмтгий зан, амьдралын асуудлаар гэнэн байгаа нь таныг тоглоомын бай болгож мэднэ. Томоохон худалдан авалтыг хойшлуул. Төрийн байгууллага эсвэл гэрээ хэлэлцээрт таагүй зүйл тохионо энэ нь хэн нэгэнд хэт итгэхээс болно. Үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх зорилготой хол явах, уулзалт ба шинэ ажил нь эерэг амжилт авчирна.
Мэлхий (6/22-7/22)
Холимог өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаанд хэт их идэвх гарган зүтгэх хэрэггүй гэж одод сэрэмжлүүлж байна. Өнөөдөр ямар ч ажил их цаг, хүч шаардах боловч эцсийн үр дүн таны хүлсэнээр болохгүй. Сэтгэл санаа хямарч, биеийн байдал сайнгүй байх бөгөөд үүнээс болж, эргэн тойрны хүмүүстэй муудалцаж магадгүй. Тайван байхыг хичээх хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Маш сонирхолтой хүнтэй танилцаж уулзаж, аз тохиож магадгүй. Урлангийнханд хайр дурлал ирдэггүй юмаа гэхэд уран бүтээлийн урам зориг ирнэ. Сэтгэл хөдлөлөө бүү барьж. Сонгосон хүнээ өөртөө татахыг хичээ. Шөнө оройгоор ганцаараа явахаас аль болох татгалзаарай. Өнөөдөр таныг эрсдэлийн хар сүүдэр дагаж буйг санахад илүүдэхгүй.
Охин (8/23-9/22)
Хоёрдмол шинжтэй өдөр. Эргэн тойрныхонтой харилцах харилцаанд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх болон хийхээр зорьсон төсөл төлөвлөгөөг эргэж харахад ихээхэн цаг хугацаа, хүч чадлыг зарцуулах шаардлага гарч болзошгүй. Идэвхи зүтгэл гаргах ажил төрөл болон яаралтай шийдвэр гаргах ажлыг хийж гүйцэтгэхэд тохиромжгүй өдөр байна.Мөнгө төгрөг орох урсгал харагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ мөнгө санхүүгийн байдал зарим нэг талаар дордох бололтой. Овоорсон их ажын ард гарч, ирээдүйн төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхтэй тэмцэл явуулж өөрийн үзэл бодлоо хамгаалан тэмцэлд босох өдөр. Хүрээлэн буй орчинтой эсрэг тэсрэг байр сууринаас хандах бололтой. Хувийнхаа амьдралд хэт их гүнзгий орсноос болж гадна орчинд юу болж байгааг анзаарах сөхөөгүй байх нь. Ажил дээр болон гэр оронд бүх зүйл бүтэмжгүй тийшээ хандаж болзошгүй байна. Өөрийн үг яриа, үйл явдлаа сайтар тунгаан бодох цаг иржээ.
Хилэнц (10/23-11/21)
Хамаг хүчээ олон ажилд тарамдах хэрэггүй, алдаа гаргах магадлал ихэснэ. Эсвэл мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Таагүй мэдээ аваад төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах бололтой. Энэ өдөр таны санхүүгийн хэрэг танд сөргөөр нөлөөлөх шинжтэй. Гэнэтийн саад бэрхшээлээс болж, эхэлсэн ажлаа зогсоох хэрэг гарна. Үрлэг зарлагаа багасгахын тулд ажлын эрч хүчээ бууруул.
Нум (11/22-12/21)
Та маш чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Магадгүй яаралтай олон ажил гарч, олон асуудлыг зэрэг шийдвэрлэхэд хүрнэ. Зөрчилдөөнийг зөвхөн илэн далангүй, зүрх сэтгэлээс ярих арга барилаар шийдвэрлээрэй. Таны гэр бүлийн харилцаа мухардалд орж мэднэ. Энэ байдлыг холдуулж зайлуулахын тулд шаардлагатай бүхнийг хийхэд хүрнэ.
Матар (12/22-1/19)
Ойр дотны хэн нэгэнтэй маргаанд орж үл ойлголцол гомдол цөхрөлд хүрч магадгүй тул харьцаандаа анхаарч болгоомжтой байхад илүүдэхгүй. Албан хэргийн болон хувийн асуудлаар уулзалт хэлэлцээр хийхээр төлөвлөх хэрэггүй. Биеэ барьж эргэн тойрны хүмүүстэй найрсаг харьцан хамгийн гол нь тэднийг өдөх бүр ч хэрэггүй болохыг од гарагс анхааруулж байна. Үдээс хойш цагийг гэр бүл, үр хүүхдүүддээ зориулаарай.
Хумх (1/20-2/18)
Таны амьдралд од гарагийн нөлөө мэдэгдэхүйц суларна. Ажилдаа буруу тооцоолох, алдах, санхүүгийн алдаа гаргахаас гадна удирдлага ба хамт ажиллагсадтайгаа санал зөрөлдөж болно. Гэвч сэтгэлээр бүү уна. Эцсийн эцэст зөрчилдөөн таны талд шийдэгдэнэ. Шийдэмгий бай. Идэвхтэй үйл хөдлөл тань ажилд чинь сайнаар нөлөөлөх ба амжилтад хүрэхэд дөхөм болно.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр ямар ч ажилд хариуцлагатай ба нухацтай хандах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ өгөх, өөрийн нэр төрийг хайрлах зорилгодоо хүрэхийн тулд бүх хүндрэлийг давж амжилтыг авчрана. Оддын таатай байрлал нь худалдааны санааг биелүүлэхэд тус болохоос гадна урд өдрийн төлөвлөгөөг биелүүлж чадна. Эрсдэл бүхий ажиллагаанд таатай байдаг нь тань руу дайсагнах үйл ажиллагааг явуулах болно. Гэвч тооцоо зөв байвал эрсдэл гарахгүй.