logo
Мэндчилгээ

Мэндчилгээ

2015/10/01
Одоогоос арван жилийн өмнө гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл гэсэн ойлголт иргэдийн дунд байлаа.

Харин энэхүү ойлголтыг халж, зөвхөн харилцааны хэрэгсэл төдийгүй цаг үеийн мэдээ мэдээллийг авах чухал суваг болохыг “Монгол контент” компани анхны технологийн үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ баталсан юм.

Өөрөөр хэлбэл гар утсаараа дамжуулан цаг үеийн мэдээ мэдээллийг авах, сонирхолтой зураг графикууд үзэх, утасныхаа хонхыг дуртай хамтлаг дуучныхаа дуугаар солих зэрэг дижитал контент үйлдвэрлэх болсноор манай компани 10 жилийнхээ ойтой золгоод байна.

Үүгээр ч зогсохгүй бид энэ хугацаанд хамгийн их уншигчтай Үндэсний портал GoGo.mn сайтыг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл онлайн ертөнцөд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирлээ.

Техник технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхдаг манай чадварлаг хамт олон Монголын хамгийн анхны дижитал сэтгүүл “Дээжис”-ийг эрхлэн гаргаж, хүүхэд, багачууддаа зориулан “Стар кидс” аппликэйшн, байгаль орчны мэдлэг олгох “Ногун” комик цувралыг бүтээдэг билээ.

“Монгол контент” компани өнгөрөгч 10 жилд гар утсан дээр суурилсан контент үйлдвэрлэх, цахим сэтгүүлзүй болоод бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд анхаарлаа хандуулж ажилласан бол ирэх 10 жилд хэрэгжүүлэх “Монгол мюзик”, “Монгол кино”, “Монгол комик”, “Монгол видео” зэрэг төслүүдээрээ дамжуулан дэлхийн жишигт нийцсэн Монгол контентуудыг үйлдвэрлэх болно.

“Монгол контент” компанид ажиллаж, хамтран зүтгэж байсан нийт хамт олон, харилцагчдадаа 10 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш