Сүүлийн үед МАН-ынхан МАН-аа мэрдэг болов. Нам доторх эв нэгдэл гэж хамгийн их ярьдаг намынхан дотроо дарга, цэрэггүй нь шилбүүрддэг болжээ. Айлаас Сангийн яамыг салга л гэнэ. Ерөнхий сайд үлбэгэр сул л гэнэ. Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай хавсарч УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй л гэнэ. Засгийн газар нэн даруй огцрох ёстой л гэнэ. Мөрийн хөтөлбөрөө муу хэрэгжүүллээ л гэнэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд иргэдийн хүний хөгжлийн мөнгөнөөс сар бүр 350 төгрөг хумслах эрхийг банкуудад олголоо л гэнэ. Жил шахаж байхад сая мэдэж гэнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ажлаа тааруу хийдэг л гэнэ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд эх орноосоо урвалаа л гэнэ. Шүүмжлэлд өртөгсөд нь дандаа МАН-ын сайд нар. Ямар сайндаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Манайхан Ардчилсан намынхан шиг ширүүн ширүүн мэдэгдэл хийдэг болсон” гэж сэтгүүлчдэд ярьж байхав.
Засгийн газрын шилийг харах хүсэлтэй гишүүд дунд Ардчилсан намынхан бий. Тэд МАН-ын даргыг шүүмжлэх нь зүй ёсны хэрэг. Харин дийлэнхийг нь шахам бүрдүүлээд байгаа МАН-ын гишүүдийг бол үүрээ мэрлээ гэхээс өөр юу гэхэв.
Сонгууль дөхөх тусам МАН-ынхан МАН-аа мэрэх нь ширүүсэх янзтай.
Д.ОЮУН