logo
Самар зардаг охинд Дуучин Э.Болдын гэр бүл өргөө цагаан гэр олгохоор боллоо

Самар зардаг охинд Дуучин Э.Болдын гэр бүл өргөө цагаан гэр олгохоор боллоо

2015/10/05
Булган аймгийн харьяат Даваацэрэнгийн Батжаргал, Шагдарсүрэнгийн Очмаа нар өөрийн 2 охины хамт өнгөрсөн хавар бусдын адил ажил олж хийн амьдрал ахуйгаа залгуулахаар Улсынхаа нийслэл Улаанаатар хотыг зорьж иржээ. Гэвч тэдний бодсноор ажил төрөл амар хялбар олдсонгүй, орох орон, оочих аягагүй, дээр нь бас боловсрол эзэмшээгүй тэд их хотод ирээд таних мэдэх газаргүйн эрхээр нэг нутгийн танилындаа хэд хонон ажил хайсаар   13-р хороололд орцны жижүүр, үйлчлэгчийн ажил олж хийсэн байдаг. Амьдрахын эрхээр 2мх1,5мкв орчинд амьдарч, нөхөр Батжаргал самарт явж, эхнэр нь авчирсан самрыг нь зайруулан 2 охиныхо хамтаар зарж борлуулдаг боловч, орцны үйлчлэгчийн ажлаа хийх шаардлагатай улмаас 8 настай охиноороо  самар заруулдаг байжээ.

2015 оны 9 сарын 01-ны хүүхэд бүр хичээл сургуульдаа очин баяр хөөр болдог атал бүтэн өдөр гадаа самар зарсан охин сэтгүүлийн нүдэнд өртөж, анх түүнтэй сэтгүүлч бяцхан ярилцлага хийснээр олны хараанд өртөж, сайн санаат хүмүүс, хамт олны буянаар өдгөө орох орон гэр, ажил төрөл, ахуй амьдралын асуудлыг нь шийдэхээр болоод байна.

Иргэн Лхагвадэлгэр өөрийнхөө нэрийг Зулаа гэж танилцуулсан самар зардаг Д.Батжаргалын Лхагвадулам  охинд ажлынхаа хамт олны дэмээр хичээлийн хэрэгсэл авч өгөн, 4-р сургуулийн захиралд учир байдлыг нь ойлгуулан 1-р сангид оруулж өгсөн байдаг. Энэ хугацаанд Зулаа охиын туай мэдээллийн анх олон нийтэд хүргэсэн сэтгүүлч зүгээр суулгүй тэднийг орон гэр ажил төрөлтэй болгох асуудлыг судлан, Булган аймгийн Булган сумын удирдлагуудтай утсаар ярьж, иргэний харьяалалтын шилжилтийг хийлгэх асуудлийг шийдвэрлэн, улмаар СХД-ийн Залуучуудын  холбооны  залуус санаачлан Б.Лхагвадэлгэр охины аав, ээжийг ажилд оруулан, гэр орныг нь барих хашаа олж өгч тус хүргэхээр боллоо.12074687_1003189456368862_3423998843426036256_n (1) 12112227_1003189419702199_8123327568413691135_n
Тэгвэл Д.Батжаргалын гэр бүлд хамгийн том тусыг буюу 5 ханатай  өвлийн даварга бүрээстэй өргөө цагаан гэр олгох үйл хэргийг Нийтийн дууны гэр бүлийн залуу уран бүтээлчид болох Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгийнхөө үеэр гардулан өгөхөөр болсон баяртай сайхан мэдээ байна. Түүгээр зогсохгүй 2 залуу уран бүтээлчид маань Д.Батжаргалын гэр бүлээс гадна, хар багаасаа олон арван зовлон туулсан ч өдгөө орох орон гэргүй яваа 8 сартай бяцхан охиноо элгэндээ тэврэн айлаас айл хээсэн, наашаа гэсэн айлд толгой хоргодон яваа өрх толгойлсон н.Сүглэгмаа гэх ядарсан  бүсгүйд мөн гэр олгохоор болжээ.

Хэдийгээр залуу дуучдын хувьд бусдад туслах хэмжээний  бэл бэнчин хөрөнгө чинээгээтэй биш гэсэн Монголынхоо хоёр ч гэсэн гэр бүлд туслаж,  2 өрхийн залуу гэр бүлийг “ЖАРГАЛТАЙ АЙЛ” өрх болгохыг зорьж энэхүү хүмүүнлэгийн үйлсийг ажил хэрэг болгож байгаа гэдгээ дуучин Э.Болд яриандаа дурьдаж байна билээ.

Ямартай ч залуу хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бусдадаа  үлгэр дуурайлал болж байгаад нь Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нартаа уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй.

Өнөөдөр  13:00 цагаас  Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг  нарын  “Жаргалтай айл манайх”  шинэ цомгийн өдөрлөг “HI-FI” CD shop-ийн гаднах талбайд болох ба энэ үеэрээ уран бүтээлчид маань  хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд  шинэ цомог, плакат, гарын бэлэг гардуулахын зэрэгцээ  дээрх  дурьдсан Д.Батжаргалын гэр бүл,  н.Сүглэгмаа нарт өргөө цагаан гэрээ гардуулан өгөхөөр боллоо.

Ийнхүү Самар зардаг Зулаа охин маань сургуульд ороод удаагүй байхдаа сайхан сэтгэлт хүмүүсийн хишиг буянаар гэр бүлийнхээ хамтаар орох орон гэртэй болж, аав ээж нь ажил төрөлд эрхлэхээр болсон тухай сайхан мэдээг уншигчиддаа хүргэхэд баяртай байна.

Ц.Мөнхбаатар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш