logo
Авто худалдаачид хэвлэлийн хурал зарлалаа

Авто худалдаачид хэвлэлийн хурал зарлалаа

2015/10/05

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд автобизнес эрхлэгчид 22-ын товчооны “Авто цогцолбор” руу нүүхгүй гэдэг шийдвэртээ бат зогсохоо илэрхийлж хэвлэлийн хурал зарлалаа. Да хүрээ, 1000 машины зогсоол, Дизель хүрээ болон бусад захын авто худалдаачид, тэдгээрийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Авто худалдаачид төрийн дарамтыг эсэргүүцсэн энэхүү үйл ажиллагаанд уриа лоозонгоо зэгсэж иржээ.

Авто худалдаачид “Авто цогцолбор” хэмээх шинэ байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бүрэн хангагдаагүй, талбайн түрээс зохиомол үнэ ханштай, агаарын бохирдол ихтэй газар нутгийг сонгосон учраас бохирдлын хурц хэлбэрийн өвчлөлийн голомт руу нүүлгэн шилжүүлэх гэж байна, 6-8 мянган худалдаачин түүний ар гэрийг тооцохоор 30-40 мянган хүний эрх ашиг, амжиргаагаа залгуулах эрх рүү шууд халдаж байна, банк санхүүгийн байгууллагууд нүүх, шилжих асуудал ярихаар бидэнд эргэлзэхэд хүрлээ, ШӨХТГ автозахуудыг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан зэрэг үндэслэлээр дүн өвлийн өмнө илүү хөдөлгөөн хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш