logo
Lady Gaga Лондонгийн гудамжаар ямар хувцастай алхав?

Lady Gaga Лондонгийн гудамжаар ямар хувцастай алхав?

2011/10/08
Хаа явсан газраа өмссөн хувцсаараа бусдыг алмайруулах "ажил" нь Lady Gaga –н хувьд төвөгтэй байдаг биз ээ. Гэхдээ "Edge of Glory"-н дуучин лхагва гаригт Лондончуудын өмнө хоёр ч өөр хувцастай гарч,  бусдын нүдийг хужирлахаа мартсангүй.
25 –тай Гага зочид буудлаас гарах үедээ Лондоны дизайнер Симон Рочагийн 2012 оны хавар зуны коллекцид багтсан дээд хэсгээрээ гэрэлтдэг, цагаан өнгийн даашиныг хөхний даруулгагүйгээр өмсчээ. Ретро стилийн нүдний шил зүүн маш өндөр өсгийтэй гутал өмссөн тэрээр өөртөө итгэлтэйгээр алхсан байна. 
Дараа нь Гага арай даруухан хувцас өмссөн гэхэд болно. Гэхдээ түүний "стандартын" хувьд....
Ногоон хослолыг ижил өнгийн өндөр өсгийтэй гуталтай хослуулсан тэрээр сүртэй малгай, донжтой шилээ ч мартсангүй. Түүний малгайг Ханхүү Уйлъямын эхнэр Кэйтийн хуримын үеэрээ өмссөн малгайг урласан Филип Триси бүтээжээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш