logo
Хамтран ажиллахыг урьж байна

Хамтран ажиллахыг урьж байна

2015/10/12

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх цуврал хичээлүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах шаардлагатай байгаа тул дүрс бичлэг, сурталчилгаа хийж, хамтран ажиллах телевизүүдийг урьж байна.

Сонирхсон телевизийн байгууллагууд 2015 оны 10 дугаар сарын 14-ний 17:00 цагаас өмнө доорх шаардлагын дагуу хамтран ажиллах саналаа    asemmongolia@mfa.gov.mn хаягаар болон АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны байранд биечлэн авчирна уу.

Сургалтын танилцуулга:

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад хамтран ажиллахаар сонгогдсон зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцаа хандлагыг өөрчлөх зорилгоор зочид буудлын менежментээр мэргэшсэн сургагч багш, эрдэмтэн докторуудтай хамтарч 12 мэргэжлээр ажлын байранд мэргэшүүлэх цуврал сургалт явуулна.  

Үүнд: 

-    Англи хэлний дунд шатны мэдлэг ахиулах, мэргэжлийн болон хэрэглээний стандарт гадаад хэллэг эзэмшүүлэх
-    Зочид буудлын үйлчилгээний мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх технологийн сургалт
-    Харилцааны соёл, үйлчилгээг сайжруулах
-    Дипломат ёс зүй, дээд түвшний зочид төлөөлөгчдөд үйлчлэх үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх

Сургалтын хугацаа:

2015 оны 10-р сарын 19-нөөс дотоодын сургалтууд эхэлж, 2016 оны 1-р сараас 5-р сар хүртэл үргэлжилнэ. Сургалтыг дотоодын болон гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран “Task Force” чиглэлээр зохион байгуулна.
Телевизийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэл

-    Зочид буудлын үйлчилгээний ажилтнуудын сургалтыг илүү өргөн хүрээнд түгээх зорилгоор сургалтыг чиглэл бүрээр дүрсжүүлэн, цуврал хичээл болгож, зайны сургалт хэлбэрээр нэвтрүүлнэ.
-    Сургалтын дүрс бичлэгийг DVD болгож олшруулна.
-    Youtube болон бусад дүрст мэдээллийн олон нийтийн сувгаар жигд, хүртээмжтэй түгээнэ.

Телевизийн байгууллагуудад тавих шаардлага:

-    Техник технологийн өндөр шийдэл бүхий тоног төхөөрөмжтэй, өөрийн студид сургалтын бичлэг хийх боломжтой
-    Редакцийн бодлогын хүрээнд сургалтын цуврал нэвтрүүлэг хийх боломжтой
-    Сургалтын чиглэлээр найруулга, зураглал хийх чадамж бүхий багтай байх

Цуврал сургалтын хичээл нь тухайн телевизийн оюуны өмч болох бөгөөд төрийн зүгээс санхүүжилт олгохгүй болно. 

 

Нэмэлт мэдээллийг доорх утас, хаягаар холбогдож авна уу.

АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба
Утас: 7577 2016-309
Хаяг: ЧД, 4-р хороо, Дипломат Цогцолбор-95, 4-р орц, 41 тоот.
Цахим хуудас: http://www.asem11.mn/
И-майл хаяг: asemmongolia@mfa.gov.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш