logo
Орчуулагчдыг бүртгэнэ

Орчуулагчдыг бүртгэнэ

2015/10/12

Улаанбаатар хотноо 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан доорхи хэлээр ярианы шууд (синхрон) орчуулга хийх чадвартай хүмүүсийг бүртгэнэ.

•    Герман 
•    Франц
•    Испани
•    Итали
•    Португали
•    Орос
•    Хятад 
•    Япон
•    Солонгос

Бүртгүүлэх хүмүүс дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

•    Орчуулагч, хэл шинжлэл, гадаад харилцааны чиглэлээр их дээд сургууль төгссөн, магистр ба түүнээс дээш зэрэгтэй 
•    Тухайн хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай 
•    Тухайн хэлээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын зохих  оноотой 
•    Олон улсын хурал чуулганы синхрон орчуулга хийж байсан туршлагатай (тодорхойлолт, нотолсон бичиг баримттай байвал сайн)
•    Тухайн хэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай (тодорхойлолтын хамт)
•    25-аас 40 насны хооронд байх 

Бүрдүүлэх материал: 

•    Төрийн албан хаагчийн анкет 
•    1 хувь цээж зураг
•    Дипломын хуулбар
•    Мэргэжлийн орчуулагчийн үнэмлэх /давуу тал болно/
•    Гадаад хэлний мэдлэгийн чадварыг илтгэсэн бичиг баримт
•    Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
•    Сурч байсан сургуулийн тодорхойлолт 
•    Орчуулсан бүтээлийн жагсаалт 

Сонирхсон хүмүүс анкетаа холбогдох материалуудын хамтаар  asem.interpreter@mfa.gov.mn  хаягаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагаас  өмнө ирүүлнэ үү. 


Лавлах утас: 
75772016 -312

АСЕМ-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН АЛБА

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш