57-р тогтоолыг биелүүлэхийг шаардаж буй МАН-ын гишүүдийг намынх нь бүлгийн хурал дээр хатуу сануулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар Б.Бат-Эрдэнэ гишүүнээс тодрууллаа.
-57-р тогтоолоос болж намынхаа даргаас шүүмжлэл сонссон гэсэн. Энэ үнэн үү?
-Ер нь бол намын бүлгийн хурал дээр ширүүн яриа өрнөсөн. Та нар хувийнхаа улс төрийг улс орны эрх ашигтай хутгалаа гэх юм хэлсэн. Харин би бодит байдлыг л хэлж байгаа. Ард түмэн чинь энэ намыг улс эх орны тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн улс төрийн хүчин гэж харж байна. Гэтэл уул уурхайн лицензтэй холбогдсон цөөхөн хүмүүсээс болж энэ намын нэр хүнд унах гээд байна. Ард түмний итгэлийг хөсөрдүүлэх гээд байна шүү гэж хэлсэн. Ард түмэн үеийн үед энэ намд итгэл хүлээлгэн харж байсан бол одоо тийм биш байдалд хүрээд байна гэдгийг хэлсэн.
-Та бүгдийг гурав дахь хөршөөс татгалзаж, Орос хятадын талд үйлчлээд байна гэсэн хардлага байна?
-Тийм юм байхгүй. Үеийн үед бид улс эх орон тусгаар тогтнолоо өөрсдөө хамгаалж ирсэн. Хэн нэгэн гадны хүчнээр хамгаалуулж ирсэн түүх байхгүй шүү дээ. Орос, Хятад биш Канадын хөрөнгө оруулалт ороод ирвэл манай улсын аюулгүй байдал хангагдана гэсэн зүйл байхгүй.1990 оноос хойших түүх ч гэсэн үүнийг тодорхой харуулж байгаа. Тамсагийн “Соко ойл” гэдэг Америкийн хөрөнгө оруулалттай компани манайд хөрөнгө орууллаа. Эдийн засаг тусгаар тогтнолын баталгаа боллоо гээд байсан. Одоо тэр нь хаана байна. Хэдэн жилийн дараа Хятадын компанид худалдчихаад л яваад өгөө биз дээ. Гэтэл тэр компанийн 50-аас доошгүй хувийг монголын тал эзэмшиж байсан бол тийм явдал болохгүй л байсан. Тийм учраас бид их хурлынхаа гаргасан тогтоолыг хэрэгжүүлээд Монголын эзэмших хувь 50-аас дээшгүй байхад л эцсийн дүндээ Монголын талын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болно гэж үзэж байна.
Э.Болор
www.shuum.mn