Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-Нэр бүхий гишүүд 57-р тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол босно, ард түмэнтэйгээ нэгдэнэ гэлээ. Та энэ талаараа тодруулахгүй юу?
-ҮАБЗ-ийн мэдэгдэл гаргасан уулзалтыг хуйвалдаан юмуу юу байсан гэдгийг ойлгохгүй байна. 57-р тогтоолыг Засгийн газар биелүүлэх нь үндэсний аюулгүй байдал зөрчих гээд байгаа ч юм шиг, сонгуулийн шоу ч юм шиг. Нөгөө талаас Айвенхо майнзын хувьцааны үнийг нь буулгаад байгаа ч юм шиг, зэсийн үнийг нь буулгаад байгаа ч юм шиг байдал бий болчихоод байна. ҮАБЗ-ийг хүндлэлгүй яахав. Гэхдээ ёс ёмбогор, төр төмбөгөр гэж үг байдаг даа. Хууль тогтоодог дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, төрийн тэргүүн нь замбараагүй уулзаад байх нь “хонины найр” шиг юм болоход хүргээд байна шүү дээ. Гэхдээ шүүмжлээд байгаа юм биш л дээ. Хуулийг дээдэлж, 57-р тогтоол хэрэгжсэнээр Монгол улсын эрх ашиг бодит утгаараа хэрэгжинэ гэсэн итгэл, үзэл баримтлал дүүрэн байгаа. Өөрийн баялагтай байж, өдрөөс өдөрт өр нь нэмэгдээд явдаг нь ч яаж байгаа юм. Олон улсын хөрөнгийн бирж дээр Айвенхо майнз компанийн үнэлгээ хийгдэж, хувьцаа нь өсч, буурч, янз бүр болж байна. Гэхдээ А лицензийг эзэмшигч компани 49,5 хувиа 3,6 тэрбум доллараар Рио Тинто компанид зараад тийм хэмжээний хөрөнгөтэй болчихоод байж байна. Харин Монгол улс 1 тэрбум долларын өрөнд орчихоод явж байна. Монгол улс өөрийнхөө баялгийг өөрөө худалдаж аваад явж байна шүү дээ.
-Хөрөнгө оруулагч оруулсан хөрөнгөө хэдхэн жилийн дотор нөхчихөөр байгаа гэх үндэслэлийг тавьжээ. Энэ ямар тооцоон дээр үндэслэлсэн бэ?
-Тиймээ. 57-р тогтоол чинь ерөөсөө тэрийг чинь л хэлээд байгаа юм. Нэгдүгээрт Монголын төрийн эзэмших 34 хувиа шууд ав гэж заасан. Гэтэл өнөөдөр бид худалдаж авч байна. Хөрөнгө оруулалт өсөх юм бол Монголын талын 34 хувиа худалдаж авах үнэ өсөөд л байна гэсэн үг. 2-р заалт нь энэ гэрээг МУ-ын хүчинтэй мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хий гэсэн. Үндсэн хуулинд ашигт малтмал ард түмний баялаг гэж заасан. Түүнийгээ үнэлэхгүйгээр бид өөрийнхөө 34 хувийг худалдаж аваад л явж байна. Манай лицензээр босгосон мөнгийг нь бид 12 хувийн хүүтэй зээлээд л сууж байдаг. Иймэрхүү юм яривал их юм бий. 3-р заалт бол ойлгомжтой шүү дээ. Манайхан өөрсдөө ямар ч тооцоогүй энэ гэрээнд орчихсон. Харин Рио Тинто зэсийн үнийг 4400 ам.доллараар тооцох юм бол 4,7 жилийн дотор нөхнө гээд бодоод гаргачихсан байгаа. Тэр нь ч үндэслэлтэй юм билээ. Дээр нь Монголын хууль тогтоомжийн дагуу гэрээг байгуулаарай гэсээр байтал үүнээс хойш Монголын хууль тогтоомж энэ гэрээнд үйлчлэхгүй гээд хаасан заалт оруулаад өгчихсөн байгаа. Эцсийн дүндээ цаасан дээр биччихсэн зүйлийг хууль биелүүлэх үүрэгтэй засгийн газар нь биелүүлдэггүй, буруугаар тайлбарладаг болчихоод байна. УИХ-аас засгийн газрыг төрүүлдэг. Ард түмний өмнөөс УИХ засгийн газрыг шахаж шаардах, хянах шаардлагатай бол огцруулах үүрэгтэй. Гэтэл УИХ-даа ажлаа тайлагнадаггүй, бүр гаднын хөрөнгө оруулагчидтай нийлээд мэдэгдэл хийдэг болчихоод байна. Тэгэхээр ҮАБЗ-ийн хувьд Оюутолгойн гэрээнд 57-р тогтоолыг тусгах нь үндэсний эрх ашгийг зөрчинө гэж яриад байгаа бол тэрийгээ зөвлөмжөөр ирүүлчих хэрэгтэй. УИХ нь 57-р тогтоолоо дахин авч үзээд биелүүлсэн үү үгүй юу, цаашдаа хүчингүй болгох юмуу гэдгээ ярьчихмаар байна.
-Зарим эх сурвалжууд үйлдвэрээ бариулаад, зэсээ гаргаад ирэхээр нь шаардлагаа хатуу тавьбал ямар ч нөхцлийг хүлээж авна гэх юм?
-Тэгж таарахгүй. Тэр бол асар том хэмжээний хулхидалт болно гэсэн үг. Одооноос ил тод ярьж байх хэрэгтэй. Ер нь тэгээд хууль тогтоолоо дараа нь хэрэгжүүлье гэж ярьдаг төрийн түшээ байж таарахгүй. Хууль тогтоомжийн чинь ард л үндэсний эрх ашиг байдаг. Ер нь бол хөрөнгө оруулалтын гэрээ чинь нэг, хоёр жил болоод л өөрчлөлт ороод явдаг шүү дээ. Тэр бол бүтээн байгуулалттайгаа адил ажил явж байгаа асуудал. Ер нь бол Айвенхо ч Рио тинто ч тэр олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгодог, түүнийгээ эргэлтэнд оруулдаг. Манай баялаг байж байхад бид баялгаа барьцаалаад мөнгө босгоод үйлдвэрээ бариад явах бүрэн боломжтой. Рио тинтод ч 66 хувь нь байгаа юм чинь бас барьцаалаад мөнгө босгоод явах нь нээлттэй шүү дээ.
-Бодит байдал дээр техник, технологи, туршлага, хүний нөөц гээд олон асуудал нь биднийг чөдөрлөх болов уу. Тиймээс ч бид гаднын хөрөнгө оруулагчдыг татсан гэж ойлгодог?
-Яалаа гэж. Манайд бүрэн боломж бий гэж бий хардаг. Жишээлбэл, Эрдэнэтийг хэн авч явж байна. Шивээ овоог хэн авч байгаа юм, Багануурыг хэн авч явж байгаа юм.
-Гэхдээ тэднийг чинь бүгд Орос ах нараар босгуулсан, одоо хэр оролцоо нь байдаг шүү дээ?
-Гэхдээ бид одоо өөрсдөө л аваад явж байна шүү дээ.
-Гэхдээ 40, 50 жилийн өмнө бид өөрсдөө босгож чадаагүй шүү дээ. Гэтэл Оюу толгойг Эрдэнэт шиг босгоод ирж чадна гэж үү?
-Чадна. Эрдэнэтийг хар л даа.
-Өнөөдрийн бодит байдалд бид шууд Эрдэнэтийг шинээр босгоод ирнэ гэж та хэлэх гээд байна уу?
-Чадна. Ер нь бол хөрсөн доор байгаа баялгийг дээш нь ил гаргаад ирэх тийм хэцүү асуудал биш.
-Тэгвэл яах гэж гаднын хөрөнгө оруулагчийг оруулж ирсэн хэрэг вэ?
-Энэ бол ойгомжтой шүү дээ. Тэд эрж хайж олсон юм чинь энэ баялгаас хуваалцах нь ойлгомжтой.
-Тэгвэл баялгаа барьцаалаад эрсэн хайсан мөнгийг нь өгөөд явуулчихаж болдоггүй юм уу?
-Яг ч бас тэгж болохгүй л дээ. Ер нь бол бид энэ гэрээг хүчингүй болгох гэсэн юм байхгүй. Энэ удаад Оюутолгойгоо буруу шийдэх юм бол дараа дараагийн стратегийн ач холбогдолтой ордууд буруу замаар явах аюултай гэж үзэж байгаа юм.
-МАН-ын бүлгийн хуралд дээр та бүгдтэй нийлсэн гишүүд багагүй зэм хүртсэн сураг байна. Танай нам дотор юу болж байна?
-Манай намд тийм юм байхгүй. Намын өөрийнх нь явж ирсэн замнал нь тийм зүйл гарах үндэслэлгүй л дээ.
-Танай намын дарга Засагт тэргүүн шадрын үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл таны энэ үйлдэл намынхаа даргын эсрэг, бодлогынх нь эсрэг үйлдэл шиг санагдахгүй байна уу?
-Миний ард ч, өмнө ч Монгол улсын эрх ашиг л байгаа. Сонгогчдын эрх ашиг байгаа. Ард түмэн минь байгаа. Түүний төлөө л би ажиллаж байгаа. Түүний төлөө ажиллах үүрэгтэй. Тийм тангараг өргөсөн. Тийм мөрийн хөтөлбөрийг ард түмэндээ амласан.
-Тэгвэл Н.Алтанхуяг дарга тань шиг тангараг өргөчихөөд түүнийхээ эсрэг яваад байгаа хүн гэсэн үг үү?
-Яг тэгж бол би хэлээгүй шүү дээ. Тэр талаар та өөрөөс нь асуусан нь дээр байх. Засгийн газар УИХ-аас гаргасан хууль шийдвэрийг гүйцэтгэхгүй юм бол эрхзүйт төр энэ тэр гэж ярих нь утгагүй. Түүнчлэн Н.Алтанхуяг дарга тэргүүн шадар сайд боловч Засгийн газартаа нэг л сайдын шийд гаргах, ерөнхий сайд тавин хувийн шийд гаргах эрхтэй байдаг.
-Тэгвэл үүрэг биелүүлдэггүй Засгийн газар томилсон УИХ өөрөө буруутай гэж та үзэхгүй байна уу?
-Засгийн газар байгуулах нэг өөр хэрэг. Ер нь бол Монголын төр өөрөө сульдаанд орсон, эрх зүйн чадамжгүй болсон гэдэгтэй санал нэгдэж байна.
-С.Батболд ерөнхий сайд энэ тогтоолыг биелүүлэхээр чадамжтай засаг толгойлогч мөн үү?
-Чадамжтай гэхээсээ илүү хүсэл байна уу үгүй юу гэдэг чухал. Надад бол хүсэл байна гэж харагдахгүй байна. Тиймээс ард түмэндээ хандсан дээр гэж бодож байна. Нийслэл хот суурин газар, Дархан Эрдэнэтийг оруулбал хүн амын 50 хувь байгаа юм чинь 57-р тогтоолыг хэрэгжүүлэх зөв үү гэдгийг асуухаар зорих нь зөв юм болов уу.
-Оюутолгойн гэрээний талаарх нэг том фактыг Үндэсний мэдээ сонин Бямба гарагийнхаа дугаарт дэлгэсэн. Та энэ булхайны талаар та юу хэлэх вэ?
-Үндэсний мэдээ сонин энэ чухал асуудлын талаар мэдээлсэн байсан. Бид энэ талаар нарийвчлан судалж, авч үзэх ёстой гэж бодож байна. Давхар татвараас чөлөөлөх хоёр улсын гэрээг сайн харах хэрэгтэй байх. Бид анхнаас нь энэ талаар бас хэлж сануулж байсан. Тиймээс тэрхүү хоёр улсын гэрээг нь сайтар нягталж үзэх нь зөв болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Болор
www.shuum.mn