УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн эхний хоёр өдөр дараалан хуралдлаа. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Хурлаар гишүүд олон асуудал хөнджээ. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрөөг арилгах, оюутнуудын сургалтын төлбөрийг 2012 онд үргэлжлүүлэн олгох, Хүний хөгжил сангийн 21000 төгрөгийг мөн ирэх онд үргэлжлүүлэн олгох гээд олон асуудлаар санал гаргаж ярилцжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж, Ерөнхий сайдад хандан шат, шатанд ажил цалгардаж байгааг сануулж, доод шатны хүмүүсээ ажиллуулах шаардлага байгааг сануулжээ. Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөг иргэдийн гарт очихдоо 350 төгрөг суутгагдаж байгаа, зарим компаинуд иргэдэд Тавантолгойн хувьцаа орж ирэх гэж байна хэмээн 5000 төгрөг хураан данс нээж хүлээлт үүсгэж байгааг ч анхаарах хэрэгтэй гэж ярилцжээ. Үүнээс болж Тавантолгойн гэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцсан, төсөл нь УИХ-д орж ирээгүй байхад “Тавантолгойн 536 ширхэг хувьцааны мөнгө орж ирэхгүй байна” гэж иргэд гомдоллох болсон аж.
Түүнчлэн бүлгээр ярилцахдаа Хүний хөгжил сангийн үлдсэн мөнгийг 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд, халамжаар амьдардаг 100 гаруй мянган иргэдэд бэлнээр өгөх, 0-16 насны хүүхдэд данс нээж олгох зэрэг хувилбарыг дэвшүүлэн ярилцжээ. Энэ бүхнийг ярилцаад алиныг нь төсвийн тодотголд тусгах, алиныг нь 2012 оны төсөвт тусгахыг ангилж ялгахаар болсон байна.
Мөн бүлгийн хурлаар гурван гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг УИХ-д тавина гэсэн, Сангийн яамыг мэдэлдээ авахаар ярилцсан уу, Сонгуулийн хуультай холбоотой ямар саналыг АН-ын бүлэгт тавьсан бэ гэсэн сэтгүүлчдийн асуултад бүлгийн дарга хариулсан юм. Тэрбээр, Би бүлгийн даргынхаа хувьд гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзсан. Хэн нь ч Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг тавих тухай асуудал байхгүй гэсэн. Зарим нэг гишүүн, Ардчилсан намын бүлгийн гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж магадгүй юм шиг байна лээ гэж байна билээ. Бүлгийн гишүүддээ би “Ийм асуудал тавих бол эхлээд бүлгээрээ хэлэлцүүлнэ. Бүлгээс олонхоороо дэмжвэл цаашаа явна. Түүнээс ганц нэгээрээ акци хийх тухай асуудал байхгүй” гэдгийг сануулсан гэлээ. Харин Сангийн яамыг мэдэлдээ авъя гэдэг саналыг нэг гишүүн гаргасан ч асуудал болгож, санал хураах түвшинд яриагүй байна. Харин МАН-ын бүлгээс АН-д сонгуулийн тогтолцооны тухайд 48:28 гэсэн хувилбарыг санал болгосон байна.