logo
Ц.Шинэбаяр намаа бүртгүүлэхээр Улсын Дээд Шүүхэд хандлаа

Ц.Шинэбаяр намаа бүртгүүлэхээр Улсын Дээд Шүүхэд хандлаа

2011/10/10
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр болон С.Молор-Эрдэнэ нарын үүсгэн байгуулсан Хамуг Монголын хөдөлмөрийн нам /ХМХН/-ынхан намынхаа нэрийг бүртгүүлэх асуудлаар өчигдөр Улсын Дээд шүүхэд хандлаа.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар намыг үүсгэн байгуулах хурлаа хийснээс хойш ажлын 10 хоногт багтаан намынхаа нэрийг Дээд шүүхэд бүртгүүлэх тухай заалт байдаг аж. Энэ дагуу ХМХН-нь Улстөрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль дүрмийн хүрээнд намыг бүртг үүлэх бичиг баримтуудаа хуулийн х үрээнд боловсруулж, Улсын Дээд шүүхэд гардуулав. Тус намын 500 гаруй төлөөлөгч өнгөрсөн оны есдүгээр сарын 23-нд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, намын анхдугаар их хурлаа хийж, албан ёсоор намаа байгуулсан. Их хурлаас намын даргаар С.Молор-Эрдэнэ, Намын цэцийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг сонгосон юм.
Г.Ананд
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш