logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2015.10.15/

Өнөөдөр болох үйл явдлууд /2015.10.15/

2015/10/15

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн хийж буй айлчлалын хүрээнд хоёр улс шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа Гадаад хэргийн яаманд болно.


09:00 цагт: БОНХАЖЯ-аас сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй оюутан болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанд зориулсан “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт 1 өдрийн сертификатны сургалтыг   ЦУНБХТ-д зохион байгуулах гэж байна.  Утас: 88008075


09:00 цагт: ШӨХТГ-аас хорт хавдар гэх аймшигт өвчний эх үндэс болоод буй уг савыг вокзалын сүү сүүн бүтээгдэхүүн зардаг Тоса төвөөс эхэлж, Нарантуул захын сав суулга худалдаалдаг хүмүүс дээр очиж, гэр хорооллын худаг болон айлуудаас энэ савны талаарх ойлголт, нөхцөл байдлыг тодруулах үүднээс нөхцөл байдалтай танилцана. Утас: 91021020, 95521020


11:00 цагт: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор тус хуулийг олон нийтэд таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг Эрх чөлөөний талбайд болно. Өдөрлөгийн үеэр Татвар, Нийгмийн даатгал, Улсын бүртгэл, Гааль, Сангийн яамны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг цэгийн үйлчилгээ ажиллана.


11:00 цагт: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Сонгинохайрхан /11-р хороо болон Хархорин зах/, Баянзүрх дүүрэг / 8, 12, 14, 15, 5, 22, 17, 19, 21, 23, 10-р хорооны Иргэний танхим/-т "Нээлттэй ажлын байр" өдөрлөг зохион байгуулна. Энэ өдөрлөгийг Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож ажил хайж буй иргэдийг ажилд зуучлах, ажиллах хүч хэрэгтэй аж ахуйн нэгжүүдэд ажилтан олж өгөх арга хэмжээ болно.  Утас: 99120917


12:00 цагт: Баянгол дүүрэгт шинээр ашиглалтанд орж буй 57-р цэцэрлэгийн нээлт болно. /Хаяг: 28-р сургуулийн хойно/ Утас: 91913726, 98119897


12:00 цагт: Дэлхий нийтээрээ жил бүр гар угаах өдөр хэмээн тэмдэглэдэг энэ өдөрт зориулсан арга хэмжээ Хүүхдийн ордонд зохион байгуулагдана. Энэ үеэр дунд сургуулийн хүүхдүүдийн дунд зохиогдсон "Цэвэр гар" гар зургийн уралдааны бүтээлүүдийн үзэсгэлэн гарна. Мөн гараа тогтмол угааснаар ямар ач холбогдолтой талаар хүүхдүүдийн дунд ярилцлахаас гадна эрүүл мэндийн боловсрол өгөх арга хэмжээнүүд болох юм. Утас 99206599


13:00 цагт: Улаанбаатар чуулга дээр Нийслэлийн сургалтын хөнгөлөлтийн нэгдсэн үзэсгэлэн яармаг болно. Нээлтэд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, Монголын залуучуудын холбооны гэр бүлийн хорооны дарга нар оролцоно. Утас 99007003


13:30 цагт: Дэлхийн хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БСШУЯ-ны Хүндэтгэлийн танхимд БСШУЯ, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Санамж бичиг байгуулсанаар хараагүй хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахаас эхлээд тэдний эрхийг хамгаалж, дэмжсэн олон ажлуудыг хамтарч хийхээр болж байгаа юм. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. 91913865


17:30 цагт: Төрийн ордны “А танхим”-д Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон татварын эрх зүйн орчны шинэчлэлийн талаар Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Утас: 62263309, 99037970, 99998061

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш