Малчид, тариаланчид, ард иргэдэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.
2015 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, Дорнод, Дарьгангын талаар 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 3-5 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2015 оны аравдугаар сарын 17-ноос аравдугаар сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17, 20-нд зүүн зүгийн зарим нутгаар, 19-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.