Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 3. Сугар гараг. Онгоц одтой, 3 хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эрүүл мэндэд таагүй өдөр. Таны танилын хүрээ маш өргөн бөгөөд энэ нь таны давуу тал ч байж мэднэ. Үүний тусламжтайгаар та ямарч ажлыг төвөггүйхэн даван туулах болно. Сэтгэл санааны байдал ойр ойрхон өөрчлөгдөх, дотоод түгшүүр зэрэг нь амрагтайгаа харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Иймээс аль болох эелдэг найрсаг, дипломатч зан гаргахыг хичээ.
Үхэр (4/20-5/20)
Шүүмжлэлтэй өдөр. Энэ өдөр болох үйл явдлууд таны ажил үйлс болон удаан хугацааны төлөвлөгөөнд танд ноцтой нөлөөлнө. Төрийн албан хаагчид онцгой сонор сэрэмжтэй бай. Сандарч мэгдэх болон гутрангуй үзэл тань бодит байдалд зөв дүгнэлт хийхэд саад болох бололтой. Ерөнхийдөө энэ өдөр эрүүл мэнд доройтох, гэмтэж бэртэх, муу хүмүүстэй маргалдаж болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Таатай өдөр. Эрчүүдийн хувьд шинэ ажлын саналууд ирнэ. Ихэнх нь шинэ сонирхолтой ажилд хүчээ үзэхэд дуртай байх болно. Хүчээ зайлшгүй тэнцүүл, магадгүй санхүүгийнхээ асуудлаа шийдвэрлэхэд таатай байна. Тэвдүү, таагүй байдал бүү үүсгэ. Тэнцвэртэй байдлаасаа бүү гар.
Мэлхий (6/22-7/22)
Завгүй өдөр. Ажилдаа няхуур хандах хэрэгтэй. Бодож төлөвлөөгүй хийсэн үйлдлүүд, сэтгэл хөдлөлөөр шийдсэн асуудлууд хэлж боломгүй байдалд оруулах магадлалтай. Та азтай байх боловч хэт найдах хэрэггүй ээ. Төлөвлөгөөт ажлуудыг хойшлуулахуйц гэр бүлийн асуудал үүсхийг үгүйсгэхгүй. Мөрийтэй тоглоомонд хожих, азтай худалдан авалт хийж эсвэл хуучин өрөө эргүүлэн авна.
Арслан (7/23-8/22)
Уран бүтээлч авьяас чадвар идэвхжих өдөр. Хонинуудын авьяаслаг редактор, найруулагч, зохиолч болох чадвар илэрнэ. Гэр бүлийн шийдвэрлэх ёстой асуудлууд ахин тэргүүн эгнээнд тавигдаж ихээхэн зардал шаардана. Гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарахад тохиромжтой цаг бөгөөд ашиг тусаа өгнө. Тэдэнтэй харьцах нь санаа зовоосон асуудлуудаас хөндийрүүлж, сэтгэл санааг өөдрөг болгон мөн харилцан ойлголцлыг бэхжүүлнэ.
Охин (8/23-9/22)
Өнөөдрийн хувьд амжилт нь бие даан өөрөө сэтгэж бодож, дараа нь түүнийгээ хэрхэн хийж гүйцэлдүүлэх талаарх аргаа тодорхойлж чадсан хэн бүхнийг л дагах болно. Магадгүй, танд хэн нэгэнтэй өөрийн сэтгэл санаагаа хуваалцах болон өөрийн асуудлыг ярилцаж хэлэлцэн сэтгэлээ онгойлгох хүсэл ихээр төрж мэднэ. Харин од гарагс үүнийг тань таашаан хүлээн авахгүй байгаа ба учир нь энэ нь танд урам хугаралыг авчрах талтай байна. Үдшийг тайван амгалан орчинд ном зохиол унших, телевиз үзэх, сонгодог хөгжим сонсох зэргээр амарч өнгөрүүлэхийг эрмэлзээрэй.
Жинлүүр (9/23-10/22)
Хууран мэхлэлт, хий хоосон санаа, үл гүйцэлдэх итгэл дагуулсан муу өдөр. Хэрэв гэнэтийн таагүй үйл явдалтай нүүр тулгарвал тайван байж, уурлаж уцаарлах хэрэггүй. Магадгүй танд бүх ажлыг хойшлуулж, амрах хүсэл ихээр төрж мэднэ. Харин та үүнийг хийх гэсний хэрэггүй, эсрэгээр нь асуудлууд хуримтлагдаж төвөг учруулахаас өмнө эхэлсэн ажлаа дуусгаж, төгсгөлийг нь үзэх нь өлзийтэй. Гэр бүлийн маргаанд оролцохоос зайлсхийж, хэл ам хийхээс татгалзаж, тэвчээртэй ханд. Үр хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарал халамжийг тавих хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Оддын таатай байршлын нөлөөгөөр арилжаа наймаа бүтэмжтэй. Амьдралын эрч хүч, тачаангуй дүр төрх, сэтгэл татам байдлын ачаар аливаа санаачлагын эхлэл амжилттай байна. Гэнэтийн саад бэрхшээл тулгарах магадлалтай. Энэ үед та асуудалд уламжлалт бус хандлагаар хандаж, ер бусын аргаар шийдвэрлэхийг оролдоно. Хайр сэтгэлийн харилцаанд хүндрэл үүснэ. Яаран шийдвэр гаргалгүй учрыг нь олохыг хичээх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Зөрчил бүхий өдөр. Хамтрагч нартайгаа харилцах харилцааны тогтвортой байдал илт алдагдаж байна. Нөгөө талаас бодсон төлөвлөгөөгөө эргэж харах хэрэгтэй байна. Эрчүүд сэтгэл санаагаа захирах, өөрийн үйлдлээ бодох хэрэгтэй. Хариуцлагатай байх чанар тань таныг эвгүй байдлаас аврана. Эмэгтэйчүүд амлалт өгөхгүй, бичиг баримттай ажиллахгүй, хурдан давхихгүй байх хэрэгтэй. Хувийн амьдралд хүндрэл, хайрын үл ойлголцол гарч мэднэ.
Матар (12/22-1/19)
Томоохон амжилт гаргаж ашиг олохын тулд нөлөө бүхий хүний дэмжлэгийг авах хэрэгтэй. Шинэ санаа хэрэглэлгүй, хуучны шалгарсан арга замаар хөдлөх ёстойг бүү мартаарай. Ингэж чадваас амжилт, ашиг орлого таны талд зогсох болно. Гэр бүлийн маргаан таны урмыг хугалж, хүсэл зоригийг мохоож магадгүй. Тэвчээртэй байж харьцаандаа болгоомжтой хандаарай. Ойр дотны хүмүүстэй харьцахдаа нилээн хүндрэлтэй асуудлуудыг шийдэх шаардлага тулгарна.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр таны уран бүтээлийн өсөлт эхлэх, мэргэжлийн хүрээнд гэнэт зогсож болно. Ажил нь сайн үр дүн үзүүлж таны ажил хэрэгч чанарыг анхаарч үнэлнэ. Урьд өдрүүдийн санаа ба төлөвлөгөөг хэрэгжүүлзхийг одод зөвлөж байна. Сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх ба мөн хувийн амьдралд бас тийм байна. Сексийн харилцаа ба хайрын харилцаа нь танд баяр хөөр ба өөрийн хүчинд итгэх итгэлийг өгөх болно. Үүнд та хэзээ ч харамсахгүй байх болно.
Загас (2/19-3/20)
Хувийн болон ажил хэрэгч болзоо, чухал бичиг баримт бүрдүүлэх эсвэл хэрэг бүхий улсуудтай танилцах нь ихэнх цаг хугацааг авна. Гэвч оддын таагүй байрлал нь таны ажлын идэвхийг бууруулна. Ямар ч тохиолдолд эхэлсэн ажлаа орхихгүй, ухрахгүй бай. Тууштай зорилготой урагшаа чиглэсэн хөдөлгөөн нь амжилт авчирна.