logo
Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Ерөнхий сайдад бараалхлаа

Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Ерөнхий сайдад бараалхлаа

2015/10/16

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн үүрэгт ажилдаа албан ёсоор орсонтой холбогдуулан Тайландын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-д 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бангкок хотноо Засгийн газрын ордонд бараалхав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Т.Төгсбилгүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэндчилгээг Тайландын Ерөнхий сайд Прают Чан-о-ча-д уламжилж, Монгол, Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг дурдаад хоёр талаас хэрэгжүүлсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд, тухайлбал Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны 1992, 2009 онд Монгол Улсад хоёр удаа албан ёсны айлчлал хийсний ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Мөн Тайландын Ерөнхий сайдын 2013 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Зөвлөл байгуулахаар тохиролцсоныг дурдаад тус зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2016 оны эхээр хийх саналтай байгааг илэрхийлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш