Жимс ногоог хүнсэндээ өргөнөөр хэрэглэх нь олон талын ач холбогдолтой байдаг. Бидний өргөнөөр хэрэглэдэг боловч тэр бүр ач тусыг нь мэддэггүй хүнсний ногоо, жимс жимсгэний ач тусыг энэ удаа танилцуулж байна.
Алим
Алим нь төрөл бүрийн витаминаар баялаг. Хэт таргалах, шижин өвчин, хоол боловсруулах эрхтний хавдар зэрэг өвчнийг эдгээхэд тустай. Гэвч алим нь шүд хорхойтуулах гэмтэй. Иймд алим идсэний дараа амаа зайлах хэрэгтэй.
Улаан лууван
Түүхий улаан луувангийн шүүсийг бага зэрэг элсэн чихэртэй хутгаж уувал архаг бронхид, хэрхэрээ өвчнийг дарна. Нэг ширхэг улаан лууван авч голоор нь нүхлээд бага зэрэг зөгийн бал нүх рүү нь дүүргэж гал дээр шараад өдөрт нэгийг халуун бүлээнээр нь идвэл ханиалгыг дарна.
Цагаан лууван
Цагаан лууван хоолны шингэц сайжруулан, хордлого, цангаа тайлах, шээс туух чадалтай. Түүнчлэн төмрийн дутагдлаас үүссэн цус багадах өвчнийг анагаадаг. Тархи таллаж өвдөх үед өвчтөнг дээш харуулан хэвтүүлж тархины зүүн тал өвдөж буй бол баруун талын хамрын нүхэнд, баруун талын тархины хэсэг өвдөж буй бол зүүн хамрын нүхэнд цагаан луувангийн шүүс дусааваас өвчин намдана.
Сармис
Сармис нь бактерийг устгах маш хүчтэй үйлчилгээг үзүүлдэг. Сармис байнга хэрэглэснээр ходоодны өвчнийг анагааж, тархиний халдварт үрэвсэл, халдварт ханиад, гэдэсний үрэвсэл, суулгах, гүйлгэх зэрэг өвчнөөс сэргийлж болно. Нүд хөшиж өвдөх үед түүхий сармисны шүүс нэмсэн давстай усаар хоолойгоо зайл. Идээт яранд няцалсан сармис тавьж боовол үтэр түргэн эдгэрнэ.
Сонгино
Харин бөөрөнхий сонгино нь хоолны дуршлыг нэмэгдүүлж амны хөндий дэх бактерийг устгадаг. Сонгино идсэнээр хөлс туугдаж, хий хуй дарагдана. Ханиад, халуурах, толгой өвдөх, хамар бөглөрч нус гоожих, гэдэс өвдөх, суулгах зэрэг өвчнийг анагаадаг. Сонгины цагаан голыг угааж нухаад бага зэрэг зөгийн балтай хольж зуураад шархан дээр тавьбал арьсны хурц идээт үрэвсэл эдгэрнэ.