logo
Трансжендер модел Lea T гэж хэн бэ?

Трансжендер модел Lea T гэж хэн бэ?

2011/10/11
Загварын ертөнцөд бусдаас өвөрмөц содон загвар өмсөгч олон байдаг ч Lea T үнэхээр өвөрмөц нэгэн. Lea T буюу Леандро Серезо Бразилийн загвар өмсөгч. 1981 онд төрсөн тэрээр Бразилийн хөл бөмбөгийн домог Тонино Серезогийн охин юм байна.
Уг нь Lea эрэгтэй төрсөн ч одоо тэрээр эмэгтэй хүн гэж явдаг. Өнгөрөгч нэгдүгээр сард ярилцлага өгөх үеэрээ тэрээр хүйс солиулах мэс засалд орох санаатай байгаа талаараа ярьжээ.
Lea T анх Givenchy-н ахлах дизайнер Рикардо Тиси -н хараанд өртсөн бөгөөд Lea 2010 оны сүүлээр тус брэндийн нүүр царай болж байсан юм. Тэрээр 2011 оны нэгдүгээр сард Сао Пауло хотын загварын долоо хоногийн үеэр Alexandre Herchcovitch-н загварыг өмсөж анх тайзан дээр алхсан байна. Трансжендер моделийн зураг Vogue Paris, Cover Magazine, Love Magazine Hercules Magazine, Interview Magazine зэрэг сэтгүүлүүдэд тавигдаж байжээ.
Lea T өсвөр насандаа эрэгтэй эмэгтэй аль ч хүйстэнд татагддаг тухайгаа мэдэгдэж байсан байна.
French Vogue сэтгүүл түүний бүрэн нүцгэлсэн (бэлгэ эрхтнээ гараараа бага зэрэг хаасан) зургийг тавьж, шуугиан тарьж байсан юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш