НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Түүний дотор Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам багтсан байна.
Тодруулбал, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ын төслийн хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө, өөрсдөө ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нь суугаа Хорооны байранд ирж нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” Цахим төлбөрийн карт” захиалж, мэдүүлэг бөглөх бөгөөд картаа өөрийн биеэр хүлээн авна.
Захиалга өгч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэврийн дэвтэр, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхтэй байна гэсэн байна. Түүнчлэн Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт” олгох үйл ажиллагааг Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар Хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ.