logo
Жүжигчин Б.Навчаа хайрынхаа төлөө “муу зуршил” -аа хаяжээ

Жүжигчин Б.Навчаа хайрынхаа төлөө “муу зуршил” -аа хаяжээ

2015/10/26

Хахир хатуу захирал, алиа будилуу эгч, амьдралын жаргал, зовлонд нухлагдсан эмэгтэй, сайхан сэтгэлт үйлчлэгч гээд нэгэн хэвд баригддаггүй олон дүрийг гаргаж чаддаг чадварлаг жүжигчин бол Б.Навчаа юм. Сүүлийн үед Навчаагүй кино ,реклам гэж байхгүй болчихоод байгаа нь үзэгчдэд нэг талдаа улиг болж, нөгөө талдаа түүнийг олны анхааралд ихээхэн өртүүлэх болов. Өөрийн амьдралаас сэдэвлэн Ларьдма нэртэй киног найруулан үзэгчдэд хүргэж чамгүй сайн найруулагч гэдгээ ч баталж байсан. Мөрөөдлийн театраар овоглогдох болсон жүжигчин маань одоогоор "Том Толгойтын Романс" нэртэй инээдмийн кинонд дүр бүтээгээд тун завгүй байгаа хэдий ч хувийн амьдралаа цэгцэлж, цэцэглүүлж явна. Тэрээр болзоот залуутай болж дурлалынхаа төлөө тамхи, архинаас татгалзсан гэнэ. Авъяаслаг бүсгүйг маань өөртөө дурлуулж муу зуршилаас нь хүртэл салгаж амжсан сүрхий залууг хэн болохыг одоогоор олон нийтэд цацаагүй байгаа ба тун удахгүй нэгэн сайхан гэр бүл бий болж аз жаргалтай амьдралаараа үлгэрлэнэ биз ээ. Амьдралынхаа төлөө асар их хүч хөдөлмөр чин сэтгэлээрээ ажиллаж өнөөдрийн энэ их амжилтанд хүрч чадсан мундаг бүсгүйдээ аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш