logo
Тариаланчдын урьдчилан анхааруулснаар ургацынхаа 90 хувийг алдаж, Р.Бурмаа сайд худлаа бурдаг нь батлагдлаа

Тариаланчдын урьдчилан анхааруулснаар ургацынхаа 90 хувийг алдаж, Р.Бурмаа сайд худлаа бурдаг нь батлагдлаа

2015/10/26

Атрын-3 аяны буянд өндийж байсан газар тариалангийн салбар сэхэхээргүй болтлоо уначихжээ. Өнгөрсөн долоон хоногт Хүнс хөдөө аж ахуйн яамныхан 84000-хан тонн улаан буудай хурааж авснаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нууцаар мэдээлжээ.

Цасанд даруулснаа нэмээд ч 100 мягаас хэтрэхгүй . Ган гачиг дайрснаас болоод ургуулсан жаахан буудайны маань болц нь оройтож хурааж амжаагүй байтал өнгөрсөн хагас бүтэн сайнд анхны цас орж, цасанд даруулчихлаа. Одоо дүнг нь яаж чиг өсгөөд 150,000 тонноос илүү улаан буудай авах хөг нь өнгөрчихөөд байна. Энэ өвөл, ирэх хавар манай улс гурилын хомсдолд орж, та бид өлсөх нь ээ. Өнгөрсөн жил 290,000 га-д улаан буудай тариалж 480,000 тонн улаан буудай хурааж авсан байдаг. Нэг га-гаас авсан улсын дандажаар 16,7 центр ургац хураасан. Гэвч ард түмнээ өлсгөхгүйн төлөө жилийн борив бохисхийлгүй зүтгэсээр ирсэн тариаланчдаас тонн буудайг 400-450,000 төгрөгөөр л авсан юм. Энэ онд 370,000 га-д улаан буудай тариалж, 620,000 тн ургац авахаар Хүнс хөдөө аж ахуйн яам төлөвлөсөн гээд л тоо хөөцөлдснөөс биш тариаланчид тариа будааныхаа төлөө зөв бодлого хэрэгжүүлж чадаагүй юм. Өнгөрсөн зун ган гачиг дайрч, тарианы болц удааширч, муу дээр муу, муухай дээр улцан болчихлоо.

Ургацын эцсийн дүн гарахад 100-150,000 тн улаан буудай л хурааж авах нь ээ. Ингэж нийт ургацынхаа 90 хувийг алдчихаад байхад Хүнс хөдөө аж ахуйн яамныхан улстөрийн байнгын дэмжлэгтэй хэдэн компаниараа орсон шигээ сүрийг үзүүлж, тэдгээр компаниараа жишээлэн арвин ургац авсан хэмээн ард түмний толгойг угаах болов. Ингэж ирэх жил үрийн улаан буудайгүй болж, Монгол улс улаан буудайн нөөцгүй,гурилгүй болох гамшиг нүүрлэчихлээ. Байгалийн гамшиг тохиолдсон ч гэсэн нийт ургацынхаа 60 хувийг өлхөөн авчихна гэж зунжин, намаржин Р.Бурмаа сайд бурсан. Уул нь хоёроос доошгүй жилийн давтамжтай нүүрлэх ган гачиг, газар тариалангийн буруу бодлогоос болоод ургацынхаа 80 хувийг хүртэл алдана гэж ажлаа,газраа мэддэг тариаланчид өнгөрсөн хавраас хойш л салбараа мэддэггүй сайдадаа хэлж, анхааруулаад байсан юм. Гэтэл ургацын урьдчилсан мэдээгээр 90 хувийг нь тавиад туучихжээ. Бодит үнэний тоо баримт ишлэе тайлбарлахгүй бол гүтгэлээ барилаа гэж ХХААЯ-ныхан сэтгүүлчидтэй хүртэл дайн зарлах нь холгүй сүржигнэх биз. Өнгөрсөн онд 290,000 га-д улаан буудай тариалсан юм. Нэг га-аас 16,7 центр ургац хурааж авснаар нь үржүүлвэл энэ онд 620,000 тн улаан буудай авах байлаа. /290,000 га х16,7 центр = 620,000 тн / Гэтэл 84000-хөн мянган тонн ургац авчээ. Төлөвлөсөн 620,000 тоннд нь үүнийг нь хуваагаад үзэхээр нийт ургацынхаа 90 хувийг алдчихсан нь тодорхой болж байгаа юм. Тиймээс тариаланчдаа ялгаж үздэг, газар тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөө ялгаварлан олгодог Р.Бурмаа сайдыг үнэнээ хэлээд хариуцлагаа хүлэх цаг нь болсон гэж зөвлөмөөр байгаа юм.

3 сая Монголчуудыг гурилаар дутааж,өлсгөхгүй байх үүргээ биелүүлж чадахгүй байж, тариаланчидтайгаа хэдий болтол дайтаж, Халх голын чөлөөт бүсийг үхэн хатан хамгаалах вэ сайдтаан. Тэрний оронд өнгөрсөн жилийн буудайны үнээс доогуур үнээр тариаланчдаас буудайг нь авснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ихэнхи тариаланчид зээлээр буудай авч тариад хурааснаа өрөндөө өгч цаана нь үлдснээ жаахан тариагаа тонныг нь 400-450,000 төгрөгөөр л худалдсан. Энэ жил 100 мянган төгрөгөөр л нэмж зарах гэж байх шив. Газар тариалан ингэж дампуурчихаад байхад гурил үйлдвэрлэгчидээ давхар дампууруулж, импортын гурил авч болохгүй байлтай. Хэрвээ гаднаас хмяд гурил оруулаад ирвэл ноднингийнхоо зарсан буудайн мөнгийг гурил үйлдвэрлэгчдээс авч чадаагүй тариаланчид жинхэнэ хамраараа газар хатгаж өр зээлэн дороосоо босохгүйд хүрнэ. Тариланчид бүр сэхэл авалгүй унана. Гурил үйлдвэрлэгчид имдортоор гурил авбал бас сэхэхгүй.

Харин ХХААЯ-ынхан худлаа яриад сурчихсан болохоор уснаас хуурай гарахын тулд чамлахааргүй ургац авсан гэж толгой угаахаар аль хэдийнээ зэхсэн дуулдана . Тийм учраас нийт ургацынхаа 90 хувийг алдсан нь үнэн шүү гэж тариаланчид анхааруулж байна.Тиймээс бодит үнэнтэйгээ эвлэрч, бодлогынхоо алдааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ. Уул нь газар тариалан эрхлэгчдийн тариалан холбооны тэргүүн Н.Цандэлэг ургацынхаа 80 хувийг энэ онд алдана гэж урьдчилан анхааруулахаараа нэг болсон юм. Гэтэл ХХАА-н сайд Р.Бурмаа хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцсэн. Харин ингэж Бурмаа худлаа бурж байсан нь амьдралаар нотлогдлоо. Энэ өвөл ирэх хавар бид гурилаар тасарч, үрийн буудайгүй болох аюул нүүрлэчихлээ шүү.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш