logo
Өнөөдрийн зурхай /2015.10.29/

Өнөөдрийн зурхай /2015.10.29/

2015/10/29

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 17. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 8 цагаан мэнгэтэй, шар бар өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрчүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хүч чадал, шинэ мэдлэг, дотоод эрх чөлөөг олж авах өдөр. Гэрлэгсдийн нийцтэй харилцаа, зугаа цэнгэл, эрх чөлөөг мэдрэхэд сайн өдөр. Өнөөдөр өөртөө зориулж хийж дадсан ажлаа хийхэд илүү сайн. Бодлогогүйгээр хөнгөн хуумгай үйл хөдлөл хийх хэрэггүй. Эмэгтэйчүүдийн энергийн өөрчлөлттэй холбоотой өдөр. Ямар нэгэн үүрэг амлалт авах, аль эсвэл үүрэг амлалтаа биелүүлэхийг шаардаж болохгүйг анхаар. Ядуу зүдүү хүнд туслах нь буян байдаг бөгөөд таны цаашид тушаал дэвших, өөр албанд шилжих үед таны өгсөн буян түлхэц болж өгнө.


Үхэр (4/20-5/20)

Эсрэг өдөр. Өөрийн хүч чадал, боломжоо дүгнэх хэрэггүй, азад бүү найдаарай. Бүтэшгүй саналыг хүлээж авсны хэрэггүй, хэт их ачаалалтай ажиллах нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Магадгүй дотны хүнтэй үл ойлголцолд хүрнэ. Өндөр настай матрууд сэтгэл санаагаар унана. Энэ ордныхон ихэнхдээ хож живэнд дуртай бөгөөд энэ зангаасаа болж олон удаа зэмлэл хүлээнэ. Мэргэжилээ дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуул.


Хамтатгах (5/21-6/21)

Ойр дотны хүмүүстэй холбоотой таагүй мэдээ хүлээн авах магадлалтай байна. Таныг хүрээлэн байгаа хүмүүст анхаарлаа хандуулаарай, та тэднээс сайн талыг нь олж харах болно. Ажил албан дээр үүссэн аливаа асуудлууд цагийн аясаар аяндаа бүгд шийдэгдэх ба харин та алдагдсан амьдралын баяр баясал болон тэнцвэртэй байдлаа эргүүлэн олж авч чадна. Ингэснээр таны сэтгэл хөнгөрч, тайван амгалан болно. Бөх бат сайн унтаж амрах нь хамгаас чухал гэдгийг санаарай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Дээд тэнгэрийн болон ивээн тэтгэгч найз нөхдийн тусламж дэмжлэгт дулдуйдсан таатай өдөр. Нилээн олон ашигтай төсөл төлөвлөгөөг бага хүчээр, богино хугацаанд гүйцэтгэж чадах төлөвтэй. Удаан хугацаагаар бодож, эргэлзэлгүйгээр ашигтай төслүүдээс аль нэгийг нь барьж авахыг одод зөвлөж байна. Эдгээр төслүүд нь их хэмжээний ашиг орлого, нэр хүндийг авч ирэх магадлалтай, ялангуяа урлаг, уран бүтээлийн чиглэлийнх гойд сайн байна.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр хувь хүмүүс болон албан байгууллагуудтай харьцахад дөхөмтэй өдөр байх болно. Асуудлыг жижиг том гэлгүй дэс дараагаар нь тавих хэрэгтэй. Хэрвээ та борлуулалтын ажил хийдэг бол өнөөдөр багагүй хэмжээний борлуулалт хийж магадгүй байна! Удирдах албан тушаалтан бол доод хүмүүстэйгээ болгоомжтой харьцаарай. Учир нь таны суудалд хэн нэгэн санаархаж байна. Өнөөдөр хэн нэгнээс амттай зүйл авахгүй байхыг сануулж байна.


Охин (8/23-9/22)   

Таатай өдөр. Сүүлийн өдрүүдэд таныг зовоосон асуудлуудыг өнөөдөр шийдэх аз тохионо. Өнгөрч байгаа үйл явдлыг үнэн зөвөөр дүгнэсний үндсэн дээр таны үйл хөдлөл тулгуурласан бол амжилт зайлшгүй ирнэ. Магадгүй ойрын хүн чинь үнэлэх боломжгүй туслалцаа үзүүлэх бөгөөд үүнд нь таны сэттэл ханамжтай байх болно. Өдрийн хоёр дахь хагаст залуучуудын хувьд гэнэтийн таатай мэдээ дуулдах учир үүнд сэтгэл санааны бэлтгэлтэй байж аливаад ул суурьтай хандахыг хичээгээрэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Ёс суртахуунтай мөн гэгээрэл, дүрслэн бодох, эргэлзээн дунд байх болно. Гэр бүлийхэнтэйгээ харьцахыг хүсэх эсвэл эртний найзтайгаа ч юм уу мөн таны сэтгэлд үлдсэн тэр газар очихыг хүснэ. Аливаа зүйлд бүтээлч хандах нь таны хувьд азтай байна. Тэд өөрийн бүтээлч санаагаа бодит болгож чадна. Гэхдээ материаллаг байдал тань нэмэгдэхгүйг анхаараарай. Магадгүй гэнэтийн зарлага гарна. Мөн түүнчлэн та мэргэжлийн хүрээнд гарсан асуудлуудыг хөнгөхөн шийдвэрлэж, ажил төрлөө хурдан гүйцэлдүүлэх болно. Ойр дотнынхонтойгоо уулзсанаар асар их энерги хуримтлуулж авна.


Хилэнц (10/23-11/21)   

Зөн билэг, сансрын энерги хүлээн авах, эмчилгээтэй холбоотой өдөр. Өнөөдөр та од эрхсийн таатай нөлөөлөлд байгаа тул ямарч ажлыг эхлүүлсэн амжилттай дуусгана. Бүр эрсдэлтэй ажилд хүртэл шүү. Аян замд гарах, хуучин найзуудтай уулзах, шинэ танилтай болоход таатай. Гэхдээ та бодол санаагаа нууцал, хэнд ч бүү хэл. Таны чалчаа зан бүхнийг нурааж магадгүй. Зочид ирэх магадлалтай, тэднийг найрсгаар угтахад бэлд. Бага ярихаа мартав.


Нум (11/22-12/21)   

Оддын таатай байрлал иь танд шинэ эрч хүчийг өгнө. Юунаас ч эхэлж хийсэн бүтэмжтэй болж, бүр хамгийн ээдрээтэй байдлаас та нэр төртэйгөөр гарч чадна. Мэргэжлийн цар хүрээнд магадгүй алдаа эсвэл тооцоо дутаж болзошгүй энэ нь нөхцөл байдлыг зөв дүгнээгүй эсвэл худал мэдээллээс болно. Од гараг таны эрүүл мэнд ноцтойгоор муудан мөн энэ өдөр өвдвөл өвчин нэлээн удаан итгэх болно.


Матар (12/22-1/19)   

Ойр дотны хүмүүсээс шалтгаалан сэтгэл санаа зовж түгшүүрт автах магадлал өндөр байна. Та нарын харьцаа мухардалд орж болзошгүй. Энэ байдлыг хамтаар давж чадах, аль эсвэл салж сарнихтай тулах эсэх нь зөвхөн танаас л шалтгаална. Хувийн амьдрал тань огцом уналтанд орох ба үүнийг хэрхэн зогсоох талаар сайтар тунгаан бодоорой. Өөрийн бардам зангаа орхиж буулт хийх нь зөв алхам болохыг ойлгох хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Үдээс өмнө одод амжилтыг авна. Эрсдэл бүхий асуудлаар даргатайгаа зоригтой уулзаж болох бөгөөд ажлынхаа хэлбэрийг еөрчилж эсвэл шинэ түншийг хайж олно. Аялалаар явах, хол зорчиход таагүй өдөр. Амьдралын эрч хүчний нөөц ихээхэн буурах учир архаг өвчин хүндэрч магадгүй тул биеийн ачаалал ба зөвшөөрөх аргагүй эрсдэл аюултай. Үдээс хойш таагүй байдал намжина. Гэхдээ ямар ч арга хэмжээнд өнөөдөр зөвхөн өөртөө бүү найд. Хажуугаас ирэх тусламж чинь чухал хэрэг болно.


Загас (2/19-3/20)

Таагүй өдөр. Ажил их байх, хариуцлагатай уулзалт нь таныг өглөөнөөс эхлээд түгшээнэ. Завгүй байдал хэд хэдэн ажлыг зэрэг амжуулах оролдлого санхүүгийн алдагдалд хүргэж мэдэх юм. Тээр болсон үүрэг даалгавар нь эрсдэлтэй, ширүүн шийдвэр гаргахад хүргэнэ. Орой зочлохоор явахад тохиромжтой. Сонирхолтой, мартагдахааргүй уулзалт болно. Зөн билигтээ итгэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш