Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдийн нэг нь Чингисийн талбайл болж буй “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа юм. Үүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл цан цохиж албан ёсоор эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран гурав дахь жилдээ зохиож буй. Өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгж оролцож, 10-70 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдааг иргэддээ түгээж байна.
У.Баярсайхан