Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 18. Сугар гараг. Чөлөөт эх одтой, 7 улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр шалгагдаагүй, аз туршсан эрсдэлтэй үйл хэрэгт оролцох, дур булааж, хорхой хүргэсэн зүйлээс зайлсхийх хэрэгтэй. Өнөөдөр таныг амар амгалан тайван байдал болон бясалгал хүрээлэх бүрэн магадлалтай. Гэр бүлийнхэнтэй харилцах харилцаа хурцдах, аль эсвэл найз нартайгаа муудах магадлал их байна. Бачимдах шалтагаас хол байж, сэтгэл хөөрлөө барь. Орой тийш амарч тухлах, аль эсвэл дуртай спортын төрлөөр хичээллэх цаг хугацааг өөртөө гаргаарай. Архи, спиртын төрлийн ундаа болон махан хоол ундыг хэрэглэх гэсний хзрэггүй. Гэр бүлээрээ агаар салхинд гарахад тийм ч их цаг орохгүйг сана.
Үхэр (4/20-5/20)
Бодлоготой байх өдөр. Таны замд тааралдах хүндхэн асуудалд эрсдэлтэй алхам бүү хийгээрэй. Аж ахуйн асуудалд бүү оролц, архи дарснаас хол байхыг зөвлөж байна. Өнөөдөр ямарч дарамтгүйгээр амрахад хамгийн тохиромжтой байна. Өөрийгөө тайвшруулж өдрийн ажлын их ачааллаа түр ч гэсэн мартах хэрэгтэйг сануулж байна. Сайн унтаж амрах нь цаашдын ажлын амжилтанд эерэгээр нөлөөлөх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Бодсон санасан бүхэн биелэлээ олж гүйцэтгэгдэх байдал үргэлжилсээр байх хэдий ч ажил хэргийн явцын байдалд сэтгэл дундуур, хангалуун бус байж улмаар дотоод сэтгэлийн дарамтыг маш ихээр мэдэрч эхэлнэ. Энэ байдал нь таны эрүүл мэнд болон сэтгэл санаанд хүчтэй нөлөөг үзүүлж дордуулж мэднэ. Иймээс үүссэн нөхцөл байдлыг үнэн зөв, бодитоор үнэлж цэгнэн бүх зүйлийн зөв бурууг дэнслэх нь хамгаас чухал. Бүх зүйл өөр өөрийн жамаар шийдэгдэх тул хэт улайран зүтгэж, идэвхи чармайлт гаргаж өөрийгөө зовоохын шаардлагагүй. Орой үдшийг гэр бүлийн хүрээнд, халуун дулаан уур амьсгалд өнгөрүүлээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Болгоомжтой байх өдөр. Үдээс өмнө биеийн эрүүл мэнд муудах, гэмтэл бэртэл авах, тойрон буй хүмүүстэйгээ зүй бус харьцаж хэрүүл тэмцэл хийх магадлал өндөр байна. Энэ өдөр нь араасаа нилээн их чирэгдэлтэй асуудлуудыг үүсгэх бололтой. Магадгүй, та өнөөдөр ойр дотныхоо хэн нэгнээс мэдээлэл авах, аль эсвэл тэдний гуйлтыг хүлээн авах бололтой. Үдээс хойш шинэ хүнтэй танилцах бөгөөд нилээд их хөгжөөн цэнгээнтэйгээр өнгөрүүлэх болохыг од гаригс амлаж байна. Найз нөхөд болон найдвартай үнэнч түншүүдийн дэмжлэг зөвлөгөөг авч ажил хэргээ явуулахад тааламжтай байх болно.
Арслан (7/23-8/22)
Тээврийн салбарт ажилладаг хүмүүс өнөөдөр их идэвхитэй байна. Бүх төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нар гараа хумхилгүй өөрийн хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэхийг зөвлөж байна. Таны хийсэн ажлын амжилтыг удахгүй сайшаан дэмжинэ. Үүний тулд та хийсэн юмтай байх хэрэгтэй. Харин боловсролын салбарынхан тушаал дэвших магадлал маш өндөр байна. Учир нь таны санаачилсан төлөвлөгөөг нилээн дээд газраас дэмжиж байна.
Охин (8/23-9/22)
Чөтгөрийн зугаалах, худал манангийн, зэрэглээт үзэгдлийн хууралтын өдөр. Муу мэдээ сонссон учир ачаалал нь дээд хязгаарт хүрнэ. Таны айдас үндэстэй учир өөрийгөө хамгийн муу зүйлд бэлтгэ. Танай гэрийнхэн чинь таныг бүх хүчээрээ дэмжихийг оролдож байна. Энэ нь амжилттай ба бүр ямарч таагүй байдлыг та хангалттай тайван хүлээж авахад хүргэнэ. Харанхуйгаас зайлсхий, толинд бүү хар. Толинд аливаа зүйлийн муу муухай бүхэн шингэсэн байдаг тул орой үдшийн цагаар аль болох тольдохгүй байхыг хичээ.
Жинлүүр (9/23-10/22)
Зөрчилдөөнтэй хоёрдмол өдөр. Магадгүй гэнэтийн орлого эсвэл төлөвлөөгүй зарлага гарна. Тиймээс эрсдэлтэй алхам бүү хий. Анхны сэтгэгдлээр бүү дүгнэлт хий, тэр нь алдаатай байх болно. Хурц ухаан аливааг дүгнэх чадвар тань таагүй нөхцөл байдлаас гарах арга замаа олох болно. Та бүхий л оньсого, таавар, амьдралд тулгарах асуудлыг тайлж чадна. Өөртөө итгэлтэй байдал мөн өөдрөг үзэл тань тулгарч буй асуудлыг шийдвэрлэж чадна. Эрүүл саруул бие, ажлын амжилт, өөртөө итгэлтэй байдал тань бүх хандлагуудтай байхыг зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Сөрөг өдөр. Таны ажлын байран дээр таагүй асуудал үүсэх магадлалтай. Үл ойлголцол, буруу тооцооноос болж алдаа хийж ч болзошгүй. Эргэн тойрны хүмүүстэй ялихгүй зүйлээс болж, санал зөрөлдөх, муудалцахаас зайлсхийсэн нь дээр. Итгэмтгий зан, хөндлөнгийн нөлөөнд автамтгай байдлаас болоод өөрийн зарчмаас ухарч болзошгүй. Иймээс өөрийн заримдаа эзэн нь бай.
Нум (11/22-12/21)
Хүнд, аюултай өдөр. Ямар нэгэн хамт олны үйлдэлд анхааралтай ханд. Таны зохион байгуулах чадвар өнөөдөр зохих ёсны үнэлгээгээ олохгүй. Удирдлагынхаа зааврыг дагаж мөрдөх дургүй байгаа учир даргатайгаа маргана. Төлөвлөгөөний бодит биш тал нь санхүүгийн алдагдалд оруулж мэднэ. Ажил бизнесийн дараагаар тавьж байсан гэрийн ба хувийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Түр зуур мөнгө болон эд материалын асуудлуудтай тулгарч магадгүй. Бусдын зөвлөгөө, саналыг хүлээн авч дагах хэрэггүй. Энэ нь байдлыг улам бүр хурцатгах аюултай байх тул өөрийн мэдрэмж, зөн билэгтээ итгээрэй. Эрүүл мэндэд асуудал тулгарч сэтгэлийн хямралд орж магадгүй. Мөн халдварт өвчин авах магадлал өндөр байна. Үдшийг эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх нь зохилтой.
Хумх (1/20-2/18)
Чухал шийдвэр бүү гарга. Таны ямар ч үйлдэл өөрийн чинь эсрэг эргэж болно. Мэргэжлийн түвшинд хүндрэл гарч болно. Хамт ажиллагсад болон удирдлагатайгаа харилцах харилцааг муутгах эрсдэлд орж байна. Гэр бүлийн амьдрапд замбараагүй явдал гарч болно. Энэ тохиолдолд ажил ба гэр бүлийн хооронд гүйх хэрэг гарч, гэр бүлийн ба мэргэжлийнхээ асуудлыг зэрэг шийдэхэд хүргэнэ. Хэт их ачаалалтай байх нь таны биеийн байдалд муугаар нөлөөлнө.
Загас (2/19-3/20)
Хайрын болзоо, хамтрагчийн таагүй үйлдэл нь эмэгтэйчүүд сэтгэл санааны уналтад оруулна. Бие махбодын уналттай тэмцэх огцом эргэлтийн өдөр. Магадгүй Эрчүүд гэнэт үүссэн асуудлуудыг амжилттай шийдэж чадах болно. Үүнээс гадна муу мэдээ сонсч хамт ажиллагсадтайгаа муудалцах хэрэг гарч мэднэ. Төрөлхийн мэдрэмтгий ба уужим сэтгэл таныг илэрхий зөрчилдөх байдалд хүргэхгүй.