Өнөөдрийн байдлаар орон нутгийн түвшинд 70 орчим мэдээллийн сайт ажиллаж байна. Тэдний үгийг сонсох, хоорондоо хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, бодлогоор дэмжиж ажиллах, цахим сэтгүүлзүйн хөгжлийг орон нутагт хүргэх зорилгоор Монголын Сайтын Холбооноос орон нутгийн сайтуудын анхдугаар чуулганыг зарлаж байна.
Оролцох хүсэлтэй сайтын удирдлага, сэтгүүлчид 99008778 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.