09.00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал НМХГ-ын хурлын танхимд эхлэнэ. Тус хурлаар ионжуулагч цацрагийн үүсгүүр, рентген тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн шалгалтын дүн, барилгын материалын үйлдвэрүүдэд хийсэн шалгалт, нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай хэлэлцэнэ. Утас: 91887887
09.00 цагт: ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн газарзүйн тэнхим, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Цөлийн цэцэрлэг” туршилтын төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болно. Утас: 99099776, 99020455
09.30 цагт: Улс төрийн товчооний гишүүд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт өргөх бичиг өгнө. Арга хэмжээ МАН-ын VI давхарт болно.
10.00 цагт: МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас МХЕГ-ын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Утас 91989890
11.00 цагт: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд Хүүхдийн амбулаторийн нээлт болно. /Хайлааст явах замд/ Утас: 70121147
11.00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлаасаа халагдсан Б.Саранчимэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Утас: 9910 6754
11.00 цагт: “Дархан минж” ХХК, “Ariunaa Suri” брэндийн хамтран зохион байгуулж буй “SNOW 2016” шоуны талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
11.00 цагт: БНСУ-ын үндэсний төмөр замуудын нийгэмлэг /"KORAIL" корпораци/-ийн ерөнхийлөгч хатагтай Чой Ёон Хей, "УБТЗ" ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нар харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурна. Арга хэмжээ Төмөр замын удирдах газарт болно.
11.00 цагт: Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой санамж бичиг байгуулна. Арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болно. Утас: 77115006
12.00 цагт: “Энхрийн үрс халуун сэтгэл” ТББ-аас IV төрөхийн барилгын санхүүжилтын асуудлаар АТГ-т хандсан талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Нийслэлийн Засаг дарга нийслэлийн аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарынхантай уулзалт хийнэ. Уулзалтаар 2015 онд хийсэн ажлуудаа танилцуулж, 2016 онд хийхээр төлөвлөсөн аялал жуулчлалын ажлууд, соёлын урлагийн арга хэмжээнүүдийн талаар санал солилцоно. Уулзалт Хангарди ордны 14 давхарт болно.
16.00 цагт: “Хууль зүйн мэргэшүүлэх сургалтыг монгол улсын хууль зүйн их, дээд сургуульд нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд зохион байгуулагдана. Утас: 99107986