Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 09. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 28. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, 6 цагаан мэнгэтэй,шарагчин үхэр өдөр.
Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ажил албанд идэвхтэй байх таагүй өдөр. Энэ өдөр ямар нэгэн томоохон хөрөнгө оруулалт эсвэл худалдан авалт хийхэд од гараг таагүй байгаа учир танд ч мөн таагүй зүйлс учирч болзошгүйг анхаарна уу. Ойр дотнынхонтойгоо зөрчилдөж магадгүй учир болгоомжтой байхыг сануулж байна. Урд урьдынхаас илүүтэй энэ өдөр биеэ барихыг сануулж байна. Унтахдаа шингэн зүйл уухгүй байхыг чухалчилаарай. Зүүд зөнтэй байж болзошгүй. Зүүдэнд муур үзэгдвэл таагүй зүйлс тохионо.
Үхэр (4/20-5/20)
Анхааралтай байх өдөр. Таны ажил хэрэгт ноцтойгоор нөлөөлж мэдэх ямар нэг зүйл тохиолдох нигууртай. Ялангуяа төрийн албан хаагчид, цэрэг цагдаагийн байгууллагын ажилчид онц анхааралтай байхад илүүдэхгүй. Ажил төрлөө эхлүүлэхийн өмнө олон талаас нь сайтар бодож тунгаах хэрэгтэй болох нь. Эрүүл мэндийнхээ талаар санаа зоволтгүй байж болно. Ямар нэгэн хүндрэл учрах хамгийн бага магадлалтай цорын ганц зүйл нь эрүүл мэнд байж мэдэх нь.
Хамтатгах (5/21-6/21)
Хямралын өдөр. Шинээр эхэлсэн ажил болон эрсдэлтэй салбарт явуулж байгаа үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн алдагдалд оруулах магадлал маш өндөр байна. Арилжаа наймаа, худалдааны ажил үр дүнгүй болж, алдагдалд хүргэнэ. Өөрийнхөө амьдралд шийдэмгий бус зорилгогүй хандах нь таны одоогийн байгаа байдалд сөргөөр нөлөөлж, эргэлзээнд оруулна. Мөнгөтэй холбоотой асуудалд та сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байвал өөрийнхөө орлогыг нягталж мэргэжилтнээс зөвөлгөө авах хэрэгтэй. Хувийн амьдрал ч хүртэл асар их анхаарал болгоомжлолыг шаардах нь лавтай. Үр хүүхдийн асуудлууд болон гэр орны жижиг сажиг саад бэрхшээл таныг тэвдүүлэх бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Төлөвлөсөн үйлдэл болон шийдэмгий зан амжилт авчирна. Амьдарлын чадвар, сексийн чадамж, сэтгэл татах чадвар өндөрт байна. Хамгийн тааламжтай өдрүүдийн нэг. Өнгөрсөн долоо хоногийн төлөвлөгөө биелэлээ олох магадлалтай. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах ажил хэргийн харилцаа нь өнөөдөр үр дүнтэй байх бөгөөд харилцан ханамж авна. Биеийн хүчний ажил хийх, биеийн тамираар хичээллэх, аялалд явахад тааламжтай.
Арслан (7/23-8/22)
Хүч чадал бол өнөөдрийн гол уриа. Таны зан төрх нилээд хүчтэй өөрчлөгдөх бөгөөд бусдын хүсэл шаардлагын эсрэг тэмцэх чадвартай болно. Гэхдээ өөрийнхөө төлөө өөрөө зүтгэхгүй бол бусдын ард үлдэх болно. Та хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулгарах бөгөөд аливаад бодолтой бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Бусдын бодлыг өөртөө хүндээр тусгаж авах хэрэггүй. Өдрийг бусдад талархаж эхлүүлвэл таны урам зориг нэмэгдэх болно. Хэдий та хайртай хүндээ бэлэг авч өгч байгаа ч энэ ч гэсэн таны мөнгийг үрэх болно гэдгийг сана.
Охин (8/23-9/22)
Анхааралтай байх өдөр. Өнөөдөр томоохон худалдаа болон хөрөнгө оруулахад сайн. Удаан хүлээсэн мэдээ эсвэл хамтрагчтайгаа уулзах уулзалт таны хүсэл тэмүүлэлийн төгсгөл болж магадгүй. Харин өдрийн хоёр дахь хагаст худалдаа наймаа болон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас зайлхий. Од эрхэсийн таагүй байрлал, санхүүгийн хямралд хүргэх магадлалтай. Хайртай хүнтэйгээ харьцахдаа анхааралтай байх хэрэгтэй. Учир нь сэтгэлийн хөдлөлөө барьж чадаагүйгээс болоод маргаан гарч болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Мөнгө санхүүгийн байдал алгуур боловч мэдэгдэхүйц сайжрах бололтой. Ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө зохиох гэсний хэрэггүй, харин хуучин төсөл болон бичиг баримтыг цэгцлэн цаашдын өдрүүдэд биеэ бэлдэж, эрч хүчээ гамнаарай. Маргаантай асуудлыг зохицуулах болон шүүх цагдаатай холбоотой хэргийг шийдэхэд амжилт олох магадлалтай. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнтэй танилцваас удаан хугацаанд үргэлжлэх нөхөрлөл болон хувирах нигууртай.
Хилэнц (10/23-11/21)
Өдрийн эхний хагаст урьдах долоо хоногийн таагүй хандлага үргэлжилж мэдэх юм. Хэрүүл зөрчилдөөн эсвэл үл ойлголцол мэдрэлийн эрч хүчний талыг авна. Гэвч бүх юм нь сайнаар шийдэгдэнэ. Одод том хэмжээний орлого орох боломжтой гэдгийг хэлж байна. Хэрвээ та идэвхийг гаргаж өөрийн боломжоо алдахгүй байж чадвал өөрийн санхүүгээ зузаатгаж хэсэг хугацаагаар мөнгөний тухай санаа зовохгүй байж болох юм. Үдээс хойш та төлөвлөөгүй ажлаа хийхэд хүрч болох юм. Гэвч эдгээр нь танаас их хүч чармайлт шаардахгүй.
Нум (11/22-12/21)
Нөхцөл байдлын тодорхой явцын үед авхаалж самбаа, зориг гаргах хэрэгтэй болно. Магадгүй таны өөрийгөө танилцуулах, удирлах арга барил нь танд олон асуудал үүсгэнэ. Биеийн байдал муудаж магадгүй. Эрүүл мэнддээ анхаар, өөрийгөө хуурах хэрэггүй.
Матар (12/22-1/19)
Долоо хоногийн эхний энэ өдөрт таны эрч хүч нэмэгдэн ажилдаа ханцуй шамлан орно. Ажлын байраа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Таны туршлага, зөн билэг, мэдрэмж тань амжилт гаргахын эх үндэс нь болно. Ирээдүйн амьдралын төлөвлөгөөг зохион түүнийг хэрэгжүүлж эхлэхэд таатай үе ирлээ. Гадагш зарлага гаргахаас аль болохоор зайлсхийж зөвхөн орлого олж, хуримтлал үүсгэхийг хичээгээрэй. Сайхан зүүд зүүдлэн тавтай амрах бололтой.
Хумх (1/20-2/18)
Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс нь танд шинэ санааг бөгөөд ертөнцийг өөр өнцтөөс харахад хүргэнэ. Туйлын мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэх маш гайхалтай боломж өнөөдөр гарна. Урьдын сард гарсан материалын ба сэтгэл санааны нөөцөөс бүх зүйл шалтгаална. Сэтгэл санааны илрэлээ хяна. Хүүхдүүдтэй холбоотой төлөвлөгөөнүүд нь илүү амжилттай болох бололтой.
Загас (2/19-3/20)
Магадгүй зөрчилдөөнтэй ба хоёрдмол хандлагыг авчрана. Зөн билгийнхээ дагуу яв. Мөнгө болон шинэ үүсвэрүүд нээгдэж болно гэвч энэ тохиолдолд хүнд байдалд орж мэдэх юм. Магадгүй шинэ хамтрагч, нөлөө бүхий ивээн тэтгэгч нар гарч ирэх болно. Та өнөөдөр ямар нэг шийдвэр гаргасны хэрэггүй. Илүү таатай цаг үеийг хүртэл хүлээх нь зөв.