logo
Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв байгуулна

Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв байгуулна

2015/11/10
Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан бизнесийн чиглэлээр сургалт зохион байгуулах, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх, цаашид өргөжүүлэн хөгжүүлж, удирдах таатай, боломж, нөхцлөөр хангах зорилгоор АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв” төсөл хэрэгжүүлэхээр болов. 
 
Энэхүү төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон шинэ техник технологийн талаар мэдлэг олгон, дэмжлэг тусламж үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил эдийн засгийн боломжуудыг ашиглаж, бүтээмжтэй ажиллахад саад болж байгаа бэрхшээлүүдийг арилгаснаар эдийн засгийн хөгжилд тэдний оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Дэлхийн ихэнхи орнууд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг сайжруулах нь эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, соёлын өндөр ач холбогдолтой гэж үздэг байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш