logo
Орон нутгийн сайтуудын чуулганд оролцогчдыг бүртгэж байна

Орон нутгийн сайтуудын чуулганд оролцогчдыг бүртгэж байна

2015/11/10
Монголын Сайтын Холбооноос санаачлан хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон хувийн өмчит сайтуудын нэгдсэн чуулганыг  2015 оны 11-р сарын 14-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү чуулганы хүрээнд хөдөө орон нутагт өмчийн харьяалал хамааралгүй үйл ажиллагаагаа явуулдаг веб сайтуудын сэтгүүлч, админуудууд  нийслэл хотноо нэгэн дор чуулж, орон нутагт вэб сайтын үйл ажиллагаа эрхлэн явуулахад тулгарч байгаа асуудлаа  хэлэлцэхээс гадна МОСАХ-ны зүгээс орон нутгийн сайтуудын сэтгүүлч админуудад хандан мэдээллийн контент хэрхэн “үйлдвэрлэх”, мэдээгээ хэрхэн түгээх, вэб сайтын сервер болон  сүлжээний аюулгүй байдал зэрэг сэдвээр  мэдээлэл өгч  сургалт явуулах ажээ.

Мөн эл  чуулганаар орон нутагт үйл ажиллагаагаа явуулда вэб сайтуудын хувьд  нийтлэг тулгардаг  бэрхшээл хүндрэлээ хэрхэн даван туулахаа хэлэлцэж, орон нутгийн сайтууд нэгдсэн зохион байгуулалтанд орох,  МОСАХ-ны гишүүнээр элсэн, тухайн аймгийн  мэдээ мэдээллийг төвийн сайтуудаар түгээх боломж бүрдэх юм байна.

Орон нутгийн сайтуудын бүртгэлийг 2015 оны 11 сарын 11-ны 17:00 цаг хүртэл  9900-8778 утсаар авч байна.

Тус чуулганы хөтөлбөрийг та бүхэндээ танилцуулья

“ОРОН НУТГИЙН САЙТУУДЫН АНХДУГААР
ЧУУЛГАН”-НЫ ХӨТӨЛБӨР

11 сарын 13-нд

18:00 Зочдыг хүлээж авах, байрлуулах

19:00 Оройн хоол

11 сарын 14-нд

08:00-09:00 Өглөөний цай

09:00-9:05 Нээлтийн үйл ажиллагаа

09:05-9:15 МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

09:15-09:40 Сайтуудын танилцах цаг

09:40-10:00 Үндсэн илтгэл

/Mонгол сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр/

10:00-10:20 “Цахим эрх чөлөө” /Улаанбаатарын цахим тунхаг/

/МОСАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг/

10:20-10:40 “Сайтуудын мэдээлэл олж авах боломж”

/МОСАХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан

Дэд Ерөнхийлөгч Э.Болортулга/

10:40-11:00 “Цахим орчин дахь сэтгүүлчийн ёс зүйн асуудал”

/МОСАХ-ны Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан  Дэд ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан/

11:00-11:30 Үдийн цай

11:30-12:00 “Social Маркетинг” буюу Facebook, twitter-т өөрийн хуудсыг хөгжүүлэх нь

/”Нийгмийн сүлжээ” ТББ-ын Тэргүүн Э.Одбаяр/

12:00-12:20 “Сайтын программ хангамж ба техник технологийн талаарх зарим асуудал”

/”SS Solution” ХХК-ийн захирал Ж.Нямбаяр/

12:20-12:40 “Цахим орчин дахь Оюуны өмчийн асуудал”

/Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч С.Ганзориг/

12:40-13:00 “Цахим сэтгүүлч мэргэжлийн ангийн сургалтын хөтөлбөр танилцуулах”

/МОСАХ-ны Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Х.Уянга/

13:00-13:20 “Сайтыг хэрхэн зурагжуулах тухай”

/Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,

МОСАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батбаатар/

13:20-14:30 Өдрийн хоол

14:3017:30 “Чуулганы үйл ажиллагаа”

/МОСАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно/

Үндсэн хэлэлцүүлэг:

  • Орон нутгийн сайтуудын тулгамдсан асуудлууд

Хэлэлцэх асуудлууд:

  • Монголын сайтын холбооны дэргэд Орон нутгийн сайт хариуцсан хороог байгуулах, Хорооны дарга сонгох
  • МОСАХ-ны гишүүний гэрчилгээ гардуулах
  • Бусад асуудал

18:00 Хүндэтгэлийн хүлээн авалт

 Монголын Сайтын Холбоо

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш