Монголын Сайтын Холбооноос санаачлан Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулганыг Улаанбаатар хотноо Сити дээд сургуулийн хурлын танхимд зохион байгуулж байна.
Энэхүү чуулганд Увс, Ховд, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Дорноговь тэргүүтэй аймгуудын төрийн захиргааны байгууллагын хэвлэл мэдээллийн болон мэдээллийн технологийн ажилтнууд, мөн аймгуудын хувийн хэвшлийн сайтуудын сэтгүүлч, админууд хүрэлцэн ирж оролцож байгаа юм байна.
Чуулганы хүрээнд сургалт, илтгэл, хэлэлцүүлэг болохоос гадна орон нутгийн сайтуудын төлөөлөгчдийн хувьд тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж ярилцаж, санал бодлоо солилцох юм байна. Орон нутгийн сайтуудын чуулган оройн 17:00 хүртэл үргэлжилнэ.
Ц.Мөнх