Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сарын 5. Сумъяа гараг. Суулга одтой, 8 цагаан мэнгэтэй,улаан бич өдөр.
Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таны энерги хамгийн дээд түвшинд байна. Хувийн амьдралын зарим нэг алдааг залруулах боломж энэ өдөр тохионо. Мэргэжлийн үйл ажиллагаанд шинэ санаа, стандарт бус шийдвэр хэрэгтэй гэдгийг та ойлгоно. Улмаар та ижил дасал болсон үүрэг хариуцлагаа цоо шинээр ухамсарлах бололтой. Та маш дэврүүнээр сэтгэж ирээдүйнхээ төлөвлөгөөг гаргах бололтой.
Үхэр (4/20-5/20)
Бүтээлч, идэвхитэй өдөр. Та өөрийн баялаг уран сэтгэмж, алдар хүндэд дуртай зангийн ачаар нэг бол өндөр амжилтад хүрнэ, эсвэл том уналтад орно. Үйл явдлын өрнөлийг сайтар ажиглаж, санаачилгыг гартаа байлган, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүл. Өмнө нь таны мөрөөдөж хүсч байсан том амжилт, гайхалтай үр дүн ирэх магадлал өндөр. Өөрийн хийж буй зуйлдээ бүрэн төгс итгэлтэй байхыг од эрхэс танд зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр нь таатай ба таагүй хандлагатай байж болно. Дур булаамаар шинэ хүнтэй танилцаж магадгүй. Гэвч хайр сэтгэлдээ ялалт байгуулах гэж битгий яар. Та хүсэж байгаа зүйлээ бодит юм шиг үзэж байгаа байж магадгүй. Энэ нь эрсдэл дагуулах тул аливаад ултай суурьтай хандах нь таны цаашдын ирээдүйн гэрэл гэгээ болно. Оройн цагаар ганцаараа явах хэрэггүй бөгөөд аль болох эртхэн унтаж амрахыг чухалчлаарай.
Мэлхий (6/22-7/22)
Сөрөг хандлагуудыг дагуулсан өдөр. Ажил албан дээр хамтран ажиллагч, танилтай муудаж тэдэнтэй харьцах харилцааг таслах хэмжээнд очиж мэдэх тул өнөөдөр сэтгэл хөдлөлөө дээд зэргээр барих хэрэгтэйг од гарагс зөвлөж байна. Таны бусадтай ойлголцох, нийтэч зан албан тушаалын шатаар өгсөх үндэс суурийг тавина. Санал санаачилгатай байж, ямар ч тохиолдолд хойш ухрахгүйгээр байгаа бүх нөөц боломжоо ашиглаарай.
Арслан (7/23-8/22)
Энэ ордонд төрөгсөд хайр сэтгэлийн сум байгаа онолгүй алдах бололтой. Хайр сэтгэлээр гэрлэсэн гэрлэлт нь таны хатуу шийдэмгий байдал, хайр сэтгэлээ тэвчээртэй хүлээх чадварыг илтгэх болно. Ойрын хүмүүст тань таны найрсаг, амьдралыг баяр баясгалантай харах чанар сайн үлгэр жишээ болж чадна. Аль болохоор гэр бүлийн хүрээнд, тайван, баяр баясгалантай байдлаар өдрийг өнгөрөө. Харин энэ өдөр эрүүл мэндийн тал дээр онцын өөрчлөлт гарахгүй байх болно.
Охин (8/23-9/22)
Хөдөлмөрч өдөр. Таньд хэрэг болохуйц бүтээлч санаа төрнө. Өөрийн тэрхүү гойд санааг өөртөө хадгалах гэсний хэрэггүй. Та түүнийгээ бусдад хэлэхгүй л бол хэн ч таныг ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй гэдгийг ойлгохгүй. Өөртэйгөө ижил зиндааныхантай өөрийн санаагаа хуваалц. Учир нь тэд л таньд зөв санал шүүмжлэл өгч чадна. Хэрэв таньд ямар нэгэн ашигтай, шинэ шийдлийн санаа төрсөн бол түүнийгээ бараа болгож зах зээлд гаргах, патент авах асуудлыг бодож тунгаа.
Жинлүүр (9/23-10/22)
Үлбэгэр, хүнд өдөр. Амьдралын эрч хүч буурах өдөр. Үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй хандах мөн үнэлэлт дүгнэлт хийх, шинэ ажил төлөвлөхгүй байхыг од гараг зөвлөж байна. Шинэ санаа мөн төлөвлөгөө хийхэд таагүй. Ажил дээрээ ажлаар булхах болно, үүнд гомдоллосны хэрэггүй удахгүй нааштай үр дүн гарах болно. Аливаа зүмлд эрч хүчтэй зорилго тэмүүлэлтэй хандаарай.
Хилэнц (10/23-11/21)
Төрийн байгууллагад хандах, дарга удирдлага болон хамт олонтойгоо хамтран ажиллахад бүх юм бүтэмжтэй. Эхэлсэн ажлаа заавал дуусга. Таны идэвх зүтгэлийг удирдлага, хамт олон үнэлнэ. Улмаар албан тушаал ахиж, өөрийн асуудлыг амжилттай шийдэх байх. Сугалаанд хожих, бэлэг авах, том олз олох зэргээр санхүүгийн байдал дээшилнэ. Шинэ танилтай болж, ажил хэрэгч сайхан санал хүлээн авах бололтой. Ингэснээр таны амьдрал улам сонирхолтой болж, ашиг орлого ч нэмэгдэх шинжтэй.
Нум (11/22-12/21)
Энэ долоо хоногийн эхэнд үнэт зүйлсээ дахин үнэлэх хэрэг гарна. Гэхдээ энэ нь эд зүйлээр тогтохгүй, таны гэр бүл үр хүүхэд ч гэсэн үнэт зүйл гэдгийг санаарай. Ажил төрлийн болон хувийн амьдралын хөгжил цэцэглэлтэнд шинэ эрин үе эхлэх бололтой. Үндсэн гол зүйл болон хоёрдугаар зэрэглэлийн асуудлуудаа тодорхойлж чадсанаар биеэ авч явах зөв чиг шугамд орно. Та нарын олонхи нь бодол санаагаа цэвэрлэх, шинэчилэхийг хичээнэ.
Матар (12/22-1/19)
Таатай байх өдөр хэдий ч үдэш гэхэд та өөртөө сэтгэл хангалуун бус байж урам хугарсан байдалтай үлдэх бололтой. Энэхүү унжгар дорой байдал нь таныг маш их асуудлуудыг бодож тунгаахад хүргэнэ. Гэвч ганцаардаж бусдаас өөрийгөө тусгаарлан хана хэрэм босгохоос зайлсхийгээрэй. Хэрвээ та өөрийгөө түгжин дуугаа хураавал ойр дотны хүмүүс тань санаа зовох болно. Энэ өдөр хайртай хүнтэйгээ маргаж мэтгэлцэх хэрэггүй.
Хумх (1/20-2/18)
Өөрийн шаргуу зангаа материаллаг зүйлд хүрэхэд зориулахад одод зөвлөж байна. Ирээдүйн долоо хоногийн санхүүгийн хувьд тохиромжтой. Өөрийн төлөвлөгөө төслөө биелүүлэхэд ойр тойрнынхоо улсуудын анхаарлыг тат. Шинэ танилуудаас бүү татгалз. Төлөвлөсөн уулзалт, гэрээ хэлэлцээр эсвэл зорчихоор явах нь амжилттай өнгөрнө. Харилцахдаа амар хялбар ба биеэ чөлөөтэй байлгах нь удирдлагатай харилцах харилцааг сайжруулна. Гэвч өөрийн хүч ба бололцоог битгий хэтрүүлэн үнэл. Эдгээр нь хязгаартай юм.
Загас (2/19-3/20)
Амьдралын эрч хүч, сексийн байдал, хувийн дур булаам чанар өндөр түвшинд байна. Оддын байрлал нь худалдааны ажиллагаанд амжилт амлалт байна. Бүх санаагаа хэрэгжүүлэх боломж гарч ирнэ. Амьдралын хүчний илүүдэл ба хамгийн хэцүү даалгаврыг биелүүлэх чадвар өндөр амжилт авчрана. Удирдлагын сайн хандлага магтаал нь таны асуудлыг шийдэх ердийн биш замыг хайх ажилд уламжлалт биш аргаар хандахад хүргэнэ. Зүүдийг эсрэгээр нь тайлах хэрэгтэй.