Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 6. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй,улаагчин тахиа өдөр.
Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сансрын энергийн өөрчлөлт бүхий өдөр. Ажил хэргийн түншүүдтэй харилцахад хүндрэл үүсч магадгүй. Гэр ахуйн аар саар ажил танд яршиг удах бололтой. Гэнэтийн мэдээ хүлээн авна. Энэ нь ойр дотны хүнтэй харилцах харилцаанд нөлөөлж магадгүй. Улмаар таны нийгмийн байр суурь, албан тушаал үндсээрээ өөрчлөгдөх бололтой.
Үхэр (4/20-5/20)
Хуурамч амлалт, урвалт, хууран мэхлэлтээс болгоомжил. Бусад хүний тавьсан гоё, сайхан ажил хэрэгч саналд болгоомжтой ханд. Таныг “гол гаргаж” магадгүй. Гэнэн итгэмтгий зан болон өгсөн амлалтаа биелүүлээгүйн улмаас дараа нь харамсаж, нулимсаа урсгаж болзошгүй. Гэр бүлийн уур амьсгал хэвийн. Хайр сэтгэлийн харилцаанд дэвшил ажиглагдана.
Хамтатгах (5/21-6/21)
Анхааралтай байх өдөр. Ойрын хүнтэйгээ харилцах харилцаанд хүндрэл гарч болно. Яаран шийд гаргасны хэрэггүй, зөвшилцлийг хайх хэрэггүй, бүгдийг урсгалд нь орхи, хувь заяа нь яахыг өөрөө хэлж өгнө.Амьтны гаралтай хоол хориотой. Хэт их хөдөлгөөнтэй байх ба өчүүхэн зүйлийг тоох хэрэггүй. Хуучин танилтайгаа уулзвал таны хувь заяанд гэнэтийн эргэлт гарна.
Мэлхий (6/22-7/22)
Бие даасан, хамтын бүтээл туурвилд тааламжтай өдөр. Найз нөхөдтэйгээ харилцах, зочин гийчин хүлээн авахад тохиромжтой сайн өдөр. Зуслангийн газарт тохижилтын ажил хийх, паркаар зугаалах мэтээр цэвэр агаарт аль болох их цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Мөнгө санхүүтэй холбоотой асуудалд маш болгоомжтой хандаарай. Гэнэтийн болон нөхөгдөшгүй зардал, алдагдлыг хүлээх магадлал их байна. Орой тийш эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харилцааг шалгаж сорьсон зүйл болно.
Арслан (7/23-8/22)
Хайр дурлалаа илчлэх, хамтран амьдрахад тохиромжтой өдөр. Гэр бүлийн харьцаагаа хамгаалж элдэв хэрүүл хов живээс болгоомжил. Ажлын ачаалал болон гэр бүлийн хямралаас болж бие муудна. Та зөвхөн өөрийн хүчинд итгэж, удаан бодсон санаагаа хэрэгжүүлээд үз. Таны амьдралд орж ирсэн шинэ танилууд нь танд хуучин биш, шинэ санааг нээж, зорилтуудыг авчирна. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарч ирж мэднэ. Ганцаараа гарах, ажилдаа осол гэмтлээс сэргийл.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр бүтээлч авьяас тань нэмэгдэн, барилга барих, цэвэр агаарт идэвхтэй амрах нь таатай байна. Энэ өдөр өөрийгөө хөгжүүлж амраахыг хичээ. Хол замд явах, зугаалахад таагүй. Үрэлгэн байдлаа засах хэрэгтэй, ойрын хугацаанд нааштай орлого орж ирэхгүй гэдгийг анхаараарай. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас, бусдыг манлайлах чадвараа харуулах хэрэг гарах байх. Шинэ танилууд хожим албан тушаал дэвших, санхүүгийн ашиг олоход тус болно.
Жинлүүр (9/23-10/22)
Үнэт мэдлэг олж авах, туйлын үнэнг мэдэх мөн сэтгэл санаа ариусах, бүтээлч өдөр. Хэрэв оюуны ажилд анхаарал хандуулбал өөрийгөө ялан гарна. Өнөөдөр бусад өдрөөс илүүтэй хөдөлмөрлөх болно. Гэр бүлийн гишүүд сайнаар өөрчлөгдөх болно. Гэр бүлтэйгээ байгальд зугаалснаар танд болон хүүхдүүдэд тань таатай байна. Тэдэнтэй харилцсанаар таны сэтгэл санааны байдал дээрдэнэ. Эцсийн үр дүнд гэр бүлийн харилцаа улам бат бэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Ачаалал ихтэй өдөр. Ажиллах эрч хүч буурах төлөвтэй. Өнөөдрийн төлөвлөсөн ажил, хичээл зүтгэл хүссэн үр дүн өгөлгүй, талаар өнгөрч магадгүй. Гэр бүл болох, гэрээ байгуулах, хэлцэл хийхэд тохиромжгүй өдөр. Иймээс өөрийн амжилт, бүтэлгүйтлийг дүгнэж, шалтгааныг олоход цаг заваа зориул. Хүмүүстэй харьцахаа багасга. Эв хавгүй хошигнол, чалчаа зан танд эргээд гай удах бололтой.
Нум (11/22-12/21)
Хэрвээ та амралтын өдрүүдэд сайн амарч чадсан бол ажиллаж хөдөлмөрлөх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Энгийн, өдөр тутмын ажил төрөлдөө шинэ амтыг мэдрэх болно. Хурц оюун ухаан, овжин байдлаараа бусдыг гайхшруулна. Албан ажил дээр эерэг өөрчлөлт гарч магадгүй. Албан тушаалын хөдөлгөөнийг хэт сэтгэлийн хөөрлөөр хүлээн авсны хэрэггүй. Учир нь тэдгээр нь эд материалын зардлын өсөлтийг улам нэмэгдүүлэх болно.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр, та шинэ ажил, албан тушаалын саналыг хүлээн авна. Гэвч түүнийг хүлээн авахыг хойшлуулж, эхэлсэн ажлаа амжилттай дуусгахыг хичээгээрэй. Хууч өвчин хөдлөн хүндрэх магадлалтай учир эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Хайр сэтгэл, амрагийн асуудлаа энэ удаад хойш тавьсан нь дээр. Учир нь та хоёрын дунд үл ойлголцол гарч маргалдан бие биенээ гомдоон улмаар салж сарнихдаа тулж болохыг од гарагс анхааруулж байна.
Хумх (1/20-2/18)
Одод нь танд зөвхөн мэргэжлийн тал дээр бус мөн өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж байна. Сэтгэл зүйн, сэтгэл санааны тал дээр огцом өөрчлөлт гарахаас гадна өвчин эсвэл гэмтэл тохиолдож болзошгүй. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд романтик сонирхолд нь сайтар нөлөөлнө. Найз нөхөддөө илүү анхааралтай хандах шаардлагатайг одод анхааруулж байна. Та хуучин холбоо ба дотнын хүнээ алдахын хязгаарт хүрсэн байна. Эрчүүд нь өөрийн төлөвлөгөөндөө түншлэлийн харилцаанд илүү аихааралтай байх ёстой. Толгой хүчтэй өвдөж болох учир биеэ хүчлэхийг хичээх хэрэггүй.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр ямар ч ажил нь онцын их анхаарал ба боломжийг шаардана. Таны санхүүгийн байдал тогтворгүй байдалд байна. Утгагүй эрсдэл хийх, мэдээжийн өдөөн хатгах зүйлд орохгүй байхыг одод зөвлөж байна. Хэрэглээгээ багасгах уран бүтээлийн идэвхээ бууруулах, өөрийн бодол санаа, мэдрэмжээ нягтлах нь илүү хэрэгтэй байна.