Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 9. Сугар гараг. Чөдөр одтой, 4 ногоон мэнгэтэй, цагаан хулгана өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр танд одод талтай хандана. Ирээдүйн их амжилтын үндсийг та энэ өдөр тавьж чадах байх. Иймээс эхэлсэн ажлаа хэзээ ч дуусгалгүй орхиж болохгүй. Буцаж ухрах ч хэрэггүй. Зорилгодоо хүрэхээр шаргуу хөдөлмөрлө. Зөвхөн урагш давших нь танд амжилт, аз хийморийг авч ирнэ.
Үхэр (4/20-5/20)
Ажилдаа өөрийгөө бүрэн зориулах нь сэтгэл санааны тогтворгүй байдлыг даван туулахад тусална. Төрийн байгууллагад хандах, бичиг баримтаа бүрдүүлэхэд тохиромжтой өдөр. Гэхдээ та өнөөдөр хэт яарах хэрэггүй. Мөн гэнэн, итгэмтгий зангаа зас. Эс тэгвэл мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Янаг амрагийн явдалд орооцолдож магадгүй, гэхдээ энэ нь түр зуурын шохоорхол байх магадлал өндөр.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр үйл ажлынхаа чухал гол чиглэлүүддээ төвлөрөх хэрэгтэйгээс гадна юмсын гол шинж чанарт нь орж бодсоноо хэрэгжүүлэх чухал юм.Та өнөөдөр өөрийн шинэчлэх хүсэл ба бололцоондоо эрүүл саруул ухаанаар хандах зэргийг хослуулж чадах юм. Магадгүй орой нь бүх анхаарлаа ар гэрийн асуудалд хандуулж мэднэ.Хэрвээ та хий хоосон мөрөөдлөөсөө салж чадвал гэнэт үүссэн зөрчилдөөнийг өөрийн талд ашигтайгаар шийдэж чадна.
Мэлхий (6/22-7/22)
Цаг хугацааг хий дэмий бүү өнгөрүүлээрэй. Та энерги эрч хүчээ алдах, дэмий ярианаас болж бүтээх чадвараа алдах эрсдэлтэй. Од гарагсын тааламжгүй байрлал нь таныг бүх зүйлд бэлэн байхыг шаардаж байна. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндээс хамаарсан мөнгө санхүүгийн гачигдал тулгарч болзошгүй. Орой тийш сэтгэлийн хөдөлгөөн дээд цэгтээ хүрнэ. Муу мэдээ болон таагүй үйл явдлууд тохиолдож болзошгүй. Таны зөн билэг, мэдрэмж үнэний ортой байх ба хамгийн муу зүйлсэд ч бэлтгэлтэй байгаарай.
Арслан (7/23-8/22)
Таалагдсан хүнээ эргүүлэхдээ тодорхой зорилго тавьж, эрч хүч гаргах бололтой. Ойрын ирээдүйн төлөвлөгөө зохио. Ихэнх өвчний шалтгаан хэтэрхий идэвхтэй байдал, уур уцаарт оршиж байна. Хамгийн эгзэгтэй мөчид танд аз ивээх тул эртнээс бодож байсан зүйлээ хэрэгжүүлэх болно. Багагүй хөл хөдөлгөөнтэй байдал, олон ажилд идэвхтэй оролцох шаардлага гарч эсвэл олон хүмүүсийн үйлдлийг чиглүүлэн зохицуулах нь дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах учир ажилдаа найз нөхдийн ба хамтрагч нарын дэмжлэгийг ав.
Охин (8/23-9/22)
Хүлээцтэй байх өдөр. Өнөөдөр магадгүй санхүүгийн асуудлууд таагүй тийш хэлбийсэн байна. Бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од гараг зөвлөж байна. Таатай нөхцөл байдлыг хүлээ. Харин төсвийн ажилчдын хувьд албан тушаал нэг шатаар ахих болно. Өдрийн хоёр дахь хагаст спортоор хичээллэх, зугаалах, үр хүүхдүүдтэйгээ тоглох нь долоо хоногийн эрч хүчийг авчирна.
Жинлүүр (9/23-10/22)
Амжилттай таатай зүйлс үргэлжилсээр байх болно. Амьдралын эрч хүч оргилдоо хүрнэ. Зоригтойгоор урагш хөдөл. Энхрий ялдам, гадаад төрх, дур булаам байдал тань олон хүний анхааралд өртөх болно. Дурын хэн нэгний тусламжаас бүү татгалз. Чөлөөт цагаараа бүтээлч бай. Өдөр гэр бүлийнхэнтэйгээ идэвхтэй амар.
Хилэнц (10/23-11/21)
Одод таны амьдралд гэнэтийн эргэлт гарна гэж зөгнөж байна. Энэ нь эерэг, сөрөг аль нь ч байж мэднэ. Та тодорхойгүй зорилгын төлөө бүгдийг огоорон тэмцэх хэрэггүй. Ажил хэрэгч чанарыг тань хүмүүс хүндэлдэг ч та өнөөдөр тогтворгүй авирлан бусдыг гайхашруулна. Янаг амрагийн харилцаанд асуудал гарах магадлаптай байна.
Нум (11/22-12/21)
Хамгийн таагүй, хоёрдмол шинжтэй өдөр. Амар амгалан, найрсаг байдлаас гарч уурлаж цухалдсан эзэрхэг түрэмгий байдалд орсноор сэтгэл санаа тогтохгүй, байнгын хэлбэлзэлд оршин байх болно. Сэтгэл санаа болон биеийн байдал маш хүчтэй муудах тул үйл хөдлөлөө эргэцүүлж тунгаахыг зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Маргаан мэтгэлцээнд татагдан оролцох магадлал өндөр байна. Дарга, удирдлага тань тантай санал нэг бус байвал дургүйцлээ илээр илэрхийлэн хаалга савсаны хэрэггүй. Энэ нь таны ажил үйлс, албан тушаалд томоохон тээг гацааг үүсгэж мэднэ. Гэр оронд үл ойлголцол үүсэж таныг хийгээгүй хэргийн тань төлөө буруушаах бололтой. Харилцан ойлголцол хамтын ажиллагаа энэ өдөр доод түвшинд байна.
Хумх (1/20-2/18)
Санхүүгийн ажил амжилттай гэж амлаж байна. Та асуудлыг шинэ санааны эсвэл шинэ аргын ачаар шийдэж чадна. Шинэ ажил хэргийн хэлэлцээр хийхэд таатай өдөр юм. Таны ухаан ба өөртөө итгэлтэй байдал түншүүдийг таны дүгнэлтийг зөвшөөрөхөд хүргэнэ. Энэ өдөр хурим хийхэд, шинэ ажилд ороход, шинэ танилтай болоход сайн өдөр. Хэрвээ танд гэр бүл байгаа бол түүнд их анхаарал тавихыг хичээ. Урд чинь ноцтой санаа тавих зүйлүүд байгаа учир сайн амрах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Урьд эхэлсэн ажлаа дуусгах, өөрчлөлт, хувьсалт хийхэд тааламжтай өдөр. Хамтрагчтайгаа хийсэн ажил чинь гайхам амжилтанд хүрнэ. Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд өртөнө. Хүмүүст таатай сэтгэгдэл үлдээнэ. Дур булаам эмэгтэйчүүд нийгэмд гялалзаж, шинэ хамтрагчийн анхаарлыг татах болно. Дотны хүмүүстэйгээ тэгш эрхтэй, найрсаг харьцаарай. Гэр бүлдээ өдрийг өнгөрүүлснээр амьдралын эрч хүчийг авна.