Тэртээх 2006 оноос монголын телевизийн салбарт “Бидэнтэй цуг байгаарай” уриатайгаар нэгэн ам бүл нэгдэн орж, өөрийн гэсэн шинэ өнгө төрхтэйгөөр орон даяар нэвтрүүлгээ цацаж эхэлсэн нь өнөөгийн та бидний сайн мэдэх ТВ8 телевиз билээ. Энэ үеэс хойш ТВ8 телевизийн уран бүтээлчид үзэгч олонтойгоо хамтдаа 9 дэхь жилээ үдэж байна. Энэ хугацаанд олон мянган үзэгчидийн сонгон үзэх дуртай нэвртүүлэг контентуудыг үйлдвэрлэн телевизийн салбарт хэдийнээ орон зайгаа бий болгосон.
Тэгвэл өнөө үед техник технологи хөгжихийн хэрээр үзэгчдийн эрэлт хэрэгцээнд тохируулан телевизүүдийн хөгжлийн чиг хандлага даган өөрчлөгдөх шаардлага гарч байгаа юм. Тиймээс ТВ8 телевиз нь 11- сарын 23-наас үйл ажиллагаа, менежментдээ иж бүрэн шинэчлэл хийж бодлого, өнгө төрхөө өөрчилж үзэгч та бүхэнтэй уулзахаар болжээ.
Тэрээр нэвтрүүлгийн бодлогын хүрээнд соён гэгээрүүлэх үндсэн үүргээ гол бодлогын чиглэлээ болгон сонирхолтой хөтөлбөр бэлтгэн хүргэхээс гадна нийгэм, эдийн засгийн болон энтертайнмент чиглэлээр ч цоо шинэ өнгө төрх бүхий нэвтрүүлгүүд бэлтгэн үзэгч түмэнтэйгээ учран золгох гэнэ.
Бидэнтэй цуг байгаарай... ТВ8