logo
Өнөөдрийн зурхай /2015.11.24/

Өнөөдрийн зурхай /2015.11.24/

2015/11/24

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 13. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, 9 улаан мэнгэтэй, хөх луу өдөр.

Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Худалдаа бизнес эрхэлж буй арслангынханд таагүй өдөр. Амьдралын эрч хүч туйлын доогуур түвшинд байх, тиймээс хамтрагч, удирдлагатайгаа хийсэн яриа хэлцэл хүндрэлтэй байна. Ямарваа нэгэн ажил ихээхэн чармайлт шаардах боловч үр дүн нь гаргасан хүч хөдөлмөртэй дүйж чадахгүй. Өдөөн хатгалтад автахгүй, амлалтад найдах хэрэггүй. Эргэн тойрны хүмүүстэйгээ үл ойлголцох магадлалтай.


Үхэр (4/20-5/20)

Итгэл алдалт, хууран мэхлэлт, худал амлалтын дор өнгөрүүлэх өдөр. Урам хугалах зарим зүйлээс зайлсхий. Мөнгөтэй холбоотой ажилд анхааралтай ханд. Маргаан зөрчилдөөнөөс зайлсхийж, өөрт ирсэн шүүмжлэлийг бүү анзаар.


Хамтатгах (5/21-6/21)

Сэтгэл санаагаа шинэчлэх, шинэ эрч хүчийг авах, шинэ санааг олох өдөр. Нуугдмал авъяас чадвараа дайчлан, төлөвлөснөө гүйцэлдүүлэхэд тохиромжтой байх ба энэ бүхний дүнд та сэтгэл хангалуун байдлыг хүлээн авах болно. Эхлүүлсэн ажил амжилттай дуусах бололтой. Таны дэвшүүлсэн санал санаачилга удирдлагын зүгээс сайшаал дэмжлэгийг авна. Харин зүрх сэтгэлийн асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр дараагийн өдөр хүртэл хойш тавихыг од гаригсын зүгээс зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өдрийн эхний хагас эерэг энергитэй байх боловч санаж бодож байгаагаа ил гаргахгүй зөвхөн өөртөө л хадгалж байх нь өлзийтэй. Эс бөгөөс үдээс хойш таны хүчин зүтгэл талаар өнгөрөх талтай. Учир начир нь олдохгүй үймээн бужигнаан, хөнгөмсөг байдал, үүргээ ухамсарлан биелүүлэхгүй байх зэрэг нь ирээдүйд танд маш их хор хохирлыг авчирахыг од гаригсын зүгээс анхааруулж байна. Сандарч яарснаас үүдэж гэмтэл бэртэл авах нигууртай тул сэрэмжлэх хэрэгтэй. Хүнд махан хоол идэх, согтууруулах төрлийн ундаанаас холхон явах нь өлзийтэй.


Арслан (7/23-8/22)   

Удирдагч энэ ордныхонд таатай өдөр тохионо. Хөдөлмөрч шаргуу чанарынхаа хүчээр албан тушаал хурдан ахих, хамт олныхоо итгэлийг дааж амжилтанд хүрэхэд ойрхон байна. Зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Учир начир нь олдохгүй үймээн бужигнаан, хөнгөмсөг байдал, үүргээ ухамсарлан биелүүлэхгүй байх зэрэг нь ирээдүйд танд маш их хор хохирлыг авчирахыг од гаригсын зүгээс анхааруулж байна. Сандарч яарснаас үүдэж гэмтэл бэртэл авах нигууртай тул сэрэмжлэх хэрэгтэй. Хүнд махан хоол идэх, согтууруулах төрлийн ундаанаас холхон явах нь өлзийтэй.


Охин (8/23-9/22)   

Таатай өдөр. Өнөөдөр боломжоороо урт хугацаагаар явах эсвэл ганцаар зугаалахгүй байхыг хичээ. Энэ өдөр мөрдлөгө, тамлалт, гэнэтийн дайсагналтай учирж магадгүй. Найз нартайгаа маргах хэрэггүй. Сэтгэл санааны илрэл илүүдэж бялхана.


Жинлүүр (9/23-10/22)   

Хоёрдмол, үлбэгэр өдөр. Хэмнэлт, аривч хямгач бол таны уриа байх болно. Өдрийн эхний хагаст уулзалт таатай байна. Үүнд хэлэлцээр, алсын замд гарах, гэрээ хэлэлцээр таатай байх хэдий ч нэлээн хүч хөдөлмөр шаардагдана. Өдрийн хоёр дахь хагаст хамтрагч болон удирдлагатайгаа багахан хэмжээний таагүй байдал үүснэ. Гэр бүлдээ итгэснээр чухал асуудалд зөв шийдвэр гаргана. Бүх зүйлд хүлээцтэй ханд. Хэн нэгэнтэй бүү маргалд, Мөн найз нөхөдтэйгээ уулзах эсвэл үр хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөө. Дотно харьцаа аз жаргалыг мэдрүүлнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Таагүй өдөр. Бүх асуудлыг шууд шийдвэрлэх гэж бүү яар. Бодол санаагаа төвлөрүүлж, эхлүүлсэн ажлаа тодорхой үр дүнд хүргэ. Эмэгтэйчүүдийн хувьд од гараг ахмад настангуудтай үл ойлголцолд хүрч болзошгүйг анхааруулж байна. Таны санхүүгийн асуудал ирээдүйн төлөвлөгөө болон гэр бүлд нөлөөлж магадгүй. Хүүхдүүдийн асуудал тодорхой хэмжээний мөнгөний асуудалтай холбоотой байна.


Нум (11/22-12/21)   

Өнөөдөр хуримтлагдсан ажлууд нь сануул өгнө. Эрс шийдэмгий үйл ажиплагаа шаардагдах мэдээ, гэрийн ажил гарч ирж болно. Гэр бүлийн харилцаанд жижиг маргаан гарч болох юм. Одод өөрийн байр сууриа хамгаалахыг зөвлөж байна. Тайван байдлаа, нэр хүндээ бүү алд. Магадгүй харагдаж байгаа шигээр ажил нь тийм ч муу биш байна.


Матар (12/22-1/19)   

Ахмад настангуудтай эвлэрэх, тэдэнд захирагдах өдөр. Ямар ч тохиолдолд үр хүүхдүүдтэйгээ маргалдах хэрэггүй. Учир нь маш тэнэг үр дагаварт хүргэж мэднэ. Хэрвээ та тэдний өмнө ямар нэг байдлаар буруутай байгаа бол тэднээс уучлалт гуйх хэрэгтэй. Ингэх нь танд гутамшигтай байх бус харин ч гэр булийн тав тухтай, эвтэй байдлыг хэвээр хадгалахад тустай. Бэлгийн харилцаа холбоонд туйлын таагүй байх өдөр.


Хумх (1/20-2/18)   

Төрөл төрөгсөд ба найз нөхдийн хувьд асуудал үүсч болзошгүй байна. Энэ нь таны хэтэрхий их халамжилснаас үүдэлтэй. Магадгүй сэтгэл хөдлөлөөсөө эсвэл нөхцөл байдлын санамсаргүй өөрчлөлтөөс болж та хэсэгхэн зуур мөнгөнөөс салах бөгөөд үүнд бүү харамс. Маш хурдан мөнгө таньд эргэж ирнэ.


Загас (2/19-3/20)

 Идэвхитэй, ажиллаж хөдөлмөрлөх өдөр. Өөрийн бүх хүч чадал, хичээл зүтгэлийг шавхан гаргаснаар бахдам сайхан үр дүн, дэвшлийг бүх ажил хэрэгт олно. Эргэн тойрны хүмүүсийн хандлага таны талд зогсох болно. Таныг тэд гарамгай гайхамшигтай ажилтан гэж хүндлэн хайрлаж, үнэлж дүгнэж байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бололцоо байх хэдий ч их ядарч зүдэрснээс болж, төлөвлөсөн ажлаа мартах, назгайрах, хэн нэгний нөлөөнд автах аюул нүүрлэж болзошгүй байхыг анхаараарай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш