2015 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 градус, говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 градус, Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны 11 дүгээр сарын 26-нөөс 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.