Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 15. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 8 цагаан мэнгэтэй, хөхөгчин могой.
Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Холимог өдөр. Амьдралын эрч хүчний доогуур байдал хөдөлмөрийн бүтээмжид муугаар нөлөөлж, энэ нь уур уцаарыг хүргэнэ. Танд шүүмжлэлтэй хандах нь уур амьсгалыг хурцатгаж, дайснууд тань таны уур бухимдлыг ойлгох болно. Ажилд нухацтай хандах, зөв шийдвэр гаргаж, муу зүйлийг мартаж чадвал бүгдийг зөв голдиролд нь оруулна. Өдрийн хоёрдугаар хагаст гэр бүлийн харилцаанд таатай байна. Од гараг таныг аялж зугаалах, холын замд гарах, цэвэр агаарт гарахыг зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Маш муу өдөр. Орон байр аль эсвэл эд хөрөнгөтэй холбоотой асуудал, ялангуяа урилгагүй зочдоос болж дээрэм, хулгай гарах бололтой. Сэтгэл санааны хувьд түгшүүртэй өдөр. Маш аюултай байдал. Оюун ухаан, зөн совин тань хүнд байдлаас гарахад тусална. Дээд зэргээр хичээх шаардлагатай болох нь.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр та амьдралдаа сонголт хийх хүнд үүргийг хүлээнэ. Та зөвхөн өөрөө өөртөө л итгэж найд, хамтран зүтгэгчдийг түшиглэж тулах гэсний шаардлагагүй байхаас гадна ойр дотны хүмүүсээс тусламж дэмжлэг хүлээхийн ч хэрэггүй. Энэ бүхэн таны ажил төрөлд саад учруулаад зогсохгүй, уур цухлыг тань хүргэх болно. Та амин хувийн асуудлуудаа шийдэж чадах бололтой. Таны амьдралын хүсэл мөрөөдөл биелэхгуй байхыг мэдрэх ба үүнээс болж урам хугарна.
Мэлхий (6/22-7/22)
Ажил хэргийн талбарт алдаа дутагдал гарч, хувийн амьдралд үл ойлголцол гарах хүнд өдөр. Шинэ санал санаачилга, танд бусдаас санал болгосон ажил нь ар араасаа санхүү мөнгөний алдагдлыг дагуулах болно. Олон нийтийн байгууллагад ажилладаг албан хаагчид оногдсон даалгавартай анхааралтай хандахгүй бол худал хуурмаг мэдээлэл авч алдаа гаргах магадпал өндөр байна. Энэ өдөр эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих шаардлагатай. Хоолны шингэц сайн байх ба махан болон хүнд хоолноос татгалзаж цагаан хоол, сүү цагаан идээ хэрэглэвээс зохилтой.
Арслан (7/23-8/22)
Таны төлөвлөгөөнд таагүй хандлага илрэх нөхцөл бүрдсэн байна. Тавьсан зорилгодоо хүрэх, ажлаа төлөвлөхөд маш хүнд байна. Үйл явдлыг хурцатгах хэрэггүй. Асуудлыг бага дээр нь дарах хэрэгтэй. Шинэ санал санаачилга, танд бусдаас санал болгосон ажил нь ар араасаа санхүү мөнгөний алдагдлыг дагуулах болно. Олон нийтийн байгууллагад ажилладаг албан хаагчид оногдсон даалгавартай анхааралтай хандахгүй бол худал хуурмаг мэдээлэл авч алдаа гаргах магадлал өндөр байна.
Охин (8/23-9/22)
Эрч хүчээр дүүрэн өдөр. Амьдралын эрч хүч, сексийн байдал, хувийн татах чадвар нэмэгдэнэ. Найз нартайгаа уулзах, хайрын болзоонд, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд сайн өдөр. Ямарваа нэгэн асуудлыг шийдэхдээ гол зүйлдээ төвлөрч, жижиг зүйлд анхаарлаа бүү сарниул.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхгүй, бясалгал хийх өдөр. Эрч хүч буурч цэвэр агаарт өдрийг өнгөрөөхийг зөвлөж байна. Өдрийн хоёр дахь хагаст таны зөн совин идэвхжиж сэтгэл санаа тань өөдрөг болно. Энэ нь хамгийн хүнд нөхцөл байдалд зөв төвлөрч ирээдүйгээ тодорхой харна. Хэрэв та өөрийн үйлдэл шийдвэр эсвэл ойр дотнын хүнийхээ дүгнэлтэнд эргэлзэж байвал зөн совингоо дагахаа битгий март. Өөрийгөө бүү зовоож шаналга. Таны зургаа дахь мэдрэхүй ямагт зөв байна.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр маш хүнд байна. Өндөр настангуудын хувьд ачаалал ихтэй мөн хэт их уурлаж бухимдсанаас болоод стресст орж өвдөж болзошгүй. Тэдэнд бүгдийг эв найрамдал эрхэмлэж, хүнд өвчин тусахаас сэрэмжил. Ихэнх хүмүүсийн хувийн амьдрал таагүй байна. Үүнд хайр сэтгэл, хосуудын хувьд хүндхэн маргаан гарна. Магадгүй энэ нь бие биенээсээ хөрснийх байх.
Нум (11/22-12/21)
Харилцаанд сайн, шинэ танил, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийх, ахуйн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой өдөр. Хуучин дотны хүнтэйгээ уулзах эсвэл ямар нэгэн шалтгаанаар тасарсан хуучин найзын холбоог сэргээж чадах болно. Өдрийн хоёр дахь хагаст хамгийн өндөр шаардлагатай ажлыг ав, гэрээ хэлэлцээрийнх ч байж болно.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр горьдлого тээж болохуйц ажлын саналыг хүлээж авах ба энэ талаар сайтар нэг бүрчлэн тунгаан бодохыг сануулж байна. Учир нь амжилтанд хүрэх нь бодож байгаагаас тийм ч амар бус байдгийг санаарай. Биеийн эрүүл мэндийн хувьд сайн сайхныг ерөөх хэрэгтэй ба бодож тооцоолж байгаагүйгээр өвчин даамжирч хурцдаж болзошгүй. Өөрөөр өөлж хэлэхээр зүйлийг од гарагс урьдчилан зөгнөхгүй байна.
Хумх (1/20-2/18)
Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийд гаргаарай. Өөрөө дур мэдэн хөдөлж болохгүйг зөвлөж байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаарахыг одод зөвлөж байна. Хооллолтонд анхаар. Хүнсээ худалдан авахдаа түүний овор хэмжээ биш чанарт анхаар. Нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнээс, чихэрлэг зүйлсээс ба амьтны гаралтай хоолноос татгалз.Таны хүнсний орцонд жимс ногоо давамгайлах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Бүтэлтэй, тайван өдөр байх бөгөөд сэтгэл санааны болон эд материалын хувьд сэтгэл хангалуун байдлыг авчирна. Танд хүссэн бүхнээ өөртөө төвлөрүүлж, бүх зүйлээр хангагдсан мэт санагдана. Та юу хэрэгтэй байгаагаа мэдэрч, хамтран ажилагсадтайгаа сайтар зөвлөж, тэдний санаа бодлыг нэгтгэж чадна. Таны хүч чадал их өндөр байгаа тул хувийн асуудлаа шийдэж, олон нийтийн ажилд оролцоход таатай байх болно.