Сүүлийн жилүүдэд Монголчууд ямар их сайхан сэтгэлтэй вэ гэдгээ харуулж олон арван өвчин зовлонтой, тусламж хүссэн хүмүүст тусламжийн гараа харамгүй сунгаж буй нь мэдэгдэх болсон. Энэ нь цахим ертөнц хурдацтай хөгжиж буйтай холбоотой ч гэж нэг талаар тайлбарладаг. Галаас дүүгээ аварсан Цэрэнтогтох хүүгээс эхлээд түлэнхий, хавдрын төвүүдэд хандив тусламж өргөж үүнд олны танил хүмүүс ч илүү санаачлагатай оролцох болсон.
Монгол улсын хэмжээнд төрөлхийн зүрхний өвчнөөс болж амиа алдах тохиолдол бишгүйдээ тохиолдох болсон өнөө үед 13 настай сэргэлэн цовоо Б.Буяндалай хэмээх хүүд энэ хүнд явдал тохиожээ. Эцэг эх нь Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуурын орчимд малчин байсан тэрээр мал хуй бүхнээ зарж, хамаатан садан найз нөхөд ойр дотныхноосоо хандив цуглуулж хүүгийнхээ эмчилгээний зардлын дийлэнх хувийг олоод байгаа ба үлдсэн 30 сая төгрөгийг сайхан сэтгэлт Монголын ард түмнээсээ туслаж дэмжиж хандив өргөхийг хүсч байгаа юм байна. Ийнхүү хүүд туслах хандивын аяныг хэсэг залуус санаачлан эхлүүлж байгаа ба хугацааны хувьд тун давчуу байгаа талаар мөн хэлж байсан юм. Иймд сайхан сэтгэлт Монгол хүн таныг чин сэтгэлийн хандив тусламжаа Б:Буяндалай хүүд зориулна гэдэгт найдаж байна.
Сайн үйлсийн аяныг санаачлагч Уянга хэмээх бүсгүй ийн бичжээ:
Сайн байцгаана уу? Фэйсбүүкийн найзуудаа...
Би сайхан сэтгэлт Монгол хүн таныг сайн үйлсэд уриалмаар байна.
Бүгдээрээ хүчээ нэгтгэж БУЯНДАЛАЙ хүүд амьдрал ХАЙРЛАЯ.
Ингээд би яагаад энэ зүйлд уриалах болсноо танилцуулъя.
Хүний хамгийн чухал эрхтэн бол ЗҮРХ. Одоогоос сар гаруйн өмнө би эх нялхасын хүлээлгийн сандал дээр ээжтэйгээ түгшсэн байдалтай сууж буй нэгэн хүүг харсан юм. Хажууд ойрхон суух ээж хүү хоёр шинжилгээний хариугаа хүлээж буйг ярианаас нь ойлгосон юм. Тэд их л олон зүйлийг ярьж байсан ч нэг л сэдэв намайг тэдэнтэй яриа өдөхөд хүргэсэн юм.
“Яаралтай Солонгос явж хагалгаанд орох хэрэгтэй, даанч 30 сая төгрөг дутаад байгаа” гэсэн яриа л миний сэтгэлийг хөндсөн юм. Тэр үед би зүгээр л Сайн байна уу гээд мэнд мэдээд аль хэдийн яриа дундаа орчихсон өрнөж байсан. Хоёр удаагийн хагалгааны зардал нийт 130 сая төгрөг болно гээд мал хуй юмаа зараад, хамаатан саднаараа цуглуулаад 100 сая нь цуглаад байгаа ба үлдсэн 30 сая төгрөгийг олох гэсэн итгэлийг өвөртөлж сууна” гэх тэдэнд үнэхээр чин сэтгэлээсээ чадах бүхнээрээ туслаж аз жаргалтай бүтэн гэр бүлийг нь үлдээж өгөхийн төлөө чадах зүйлээ хийхээр шийдэв.
Ингээд илүү дэлгэрэнгүй ярилцаж асуувал. Анх 8 сартайдаа зүрхний төрөлхийн цоорхой гэж оношлогдож тухайн үедээ нас нь том болохоор аяндаа битүүрдэг юм, ажиглах хэрэгтэй гэж эмч нар хэлсэн ба байнгын хяналтанд байж байгаад 2007 онд дахин нарийн шинжилгээ хийн үзүүлэхэд зүрхний гажиг гэж оношлогдож зүрхний эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх болсон. Ингээд энэ оны эхэн үеэс өндөр халуурч, хамраас нь байнга цус гардаг болж дахин нарийн шинжилгээнд ортол “Зүрхний төрөлхийн цоорхой зүрхний зүүн 2 хавтаст хавхлагын дутагдал гол судасны хүнд хэлбэрийн дутагдал, архаг цус багадалт” гэж оношлогдож Солонгос улсад хагалгаанд орохоор өдөрөө товлоод байгаа гэв. Одоо ах дүү хамаатан садан найз нөхдөөсөө авах дэмжлэгээ хангалттай авч боломжоороо ихэнх зардлаа олсон байгаа тул дахин ойр дотны хүмүүсээсээ юмуу өөрсдийн хүчээр 30 сая төгрөг олно гэдэг хэцүүхэн болоод байгаа юм. Сайхан сэтгэлт хүмүүст хандаж үзэх санаа байна хэмээн ээж нь ярив.
Тиймээс би энэ сэргэлэн цовоо хүүд туслах сайхан сэтгэлтэй Монгол хүмүүс олон бий хэмээн бодож өөрийн чадах бүхнээрээ тус болж эмчилгээний зардлыг нь олж өгөх ажлыг эхлүүлэхээр болсон юм.
Харин одоо энэ гэр бүлд сайхан сэтгэлийн илч хамгийн их тус болох юм. Сайхан сэтгэлтэй Монгол хүн та Буяндалай хүүд минь боломжоороо хандив өгөөрэй.
Таны хүүд тус болж чадах боломжууд:
1. Энэ постыг share хийж өгөх
2. Зохион байгуулагдаж буй хандивын арга хэмжээнд оролцох
3. Ном хандивлах
4. Хандивын дансаар хандив өргөх гэх мэт...
Хандивын үйл ажилгаатай холбоотой мэдээллийг 99150227 94883400 утсаар лавлана уу...
Монголын ирээдүй болсон сэргэлэн цовоо энэ хүүд олон хүн туслаж, эх орон ард түмэндээ хэрэгтэй сайн хүн болох болтугай...
Сайн үйлс сайхан сэтгэл бүхэн дэлгэрч байг.
PHOTONEWS.MN