Ардчилсан намаас Ардын нам боловсон хүчин, хүний нөөцөөрөө хол илүү гэдгийг ард түмэн мэднэ. Зургаан сар засагт хамтрахдаа ч үүнийгээ нотолж, харуулаад авсан. Ойрмогхоноос Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа хэмээх бүсгүй оюутнуудад “Дэлхийн боловсролыг эзэмших нь” лекц унших болсон тухай мэдээ сошиал ертөнцөд хүчтэй тарж байна. Сонгууль дөхсөн энэ үед улстөрчид чадах чадахгүй, мэдэх мэдэхгүйгээ “бурж” шоудах нь элбэг. Энэ үүднээс МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяаг судалж үзэв.
Тэрбээр Австрали улсад ерөнхий боловсрол эзэмшин, БНХАУ-ын Шинжлэх ухааны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Мөн АНУ-ын "Yale University"-д олон улсын болон хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалжээ. Үүний зэрэгцээ Дэлхийн банк, "Оюутолгой" төсөл, "Петровис" компанид ажиллаж байсан боловсролтой бүсгүй юм.
Эцэст нь түүний оролцсон "Talk with me" ярилцлагын нэвтрүүлгийг олж үзээд хий хардлага тээсэндээ өөрөөсөө ичих шиг болов. Ямар ч байсан МАН-ынхан боловсон хүчнээрээ гайхуулж эхэллээ. Харин эрх баригчдад гайхуулаад байх боловсон хүчин байгаа бил үү. МАН-ын "гал тогоо"-г маналцаж яваа боловсролтой бүсгүйн лекц монголын залуучуудад нэгийг бодуулж, хоёрыг сануулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Д.СҮХ