Монголын бизнесийн топуудыг олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг "GRANDEXPO" наадам үндэсний хэмжээний томоохон бизнес арга хэмжээний зэрэг зиндаанд хүрчээ. Бизнесийн салбар тус бүрт амжилтаараа манлайлж, шинэ брэнд үйлдвэрлэсэн, шилдэг технологи нэвтрүүлсэн, шинэ үйлчилгээ үзүүлсэн компаниудад Топ, ГранПри, Гранд батламж гардуулах ёслолын ажиллагаа 2015 12 дугаар сарын 10-ны өдөр "SS клуб"-т болох аж.
2008 оноос үйл ажиллагаа явуулсан Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь бизнес эрхлэгчдэд ээлтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Энэ жилийн тухайд уламжлал болсон бизнес фестивалиудаас гадна “Монгол хөтөч” төслийн хүрээнд хийгдэж буй Айл бүрт хэрэгтэй-Арван цуврал ном болох салбаруудын нэгдсэн хөтөч номуудыг эмхэтгэн хэвлүүлэх юм.