logo
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтныг сонгон шалгаруулна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтныг сонгон шалгаруулна

2015/12/09
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
 
 
1. Ажлын байранд тавигдах шаардлага:
 
1.1 Ерөнхий шаардлага:
Үзүүлэлт Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Мэргэжил Нийгмийн  ажилтан
Эрх зүйч
Мэргэшил Харгалзахгүй
Туршлага Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх.
Ур чадвар
  • Судалгааны арга зүй эзэмшсэн байх
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх.
  • Багаар хамтарч ажиллах чадвартай байх.
  • Баримт бичиг, боловсруулах,
  • Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх.

Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д энэ сарын 21-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
  • Боловсролын  диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
  • Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
  • Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ,  диплоын  хуулбар 
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн  уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш