Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Шинээр бага сургууль байгуулах тухай” А/951 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын хүртээмж, чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор зургаан бага сургуулийг шинээр үүсгэн байгуулна.
Шинээр байгуулсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭЭР БАЙГУУЛАХ БАГА СУРГУУЛИЙН ЖАГСААЛТ
№ | Дүүрэг |
Хороо
|
Хүчин чадал |
Шинээр байгуулсан сургуулийн дугаар, нэр
|
1. | Баянзүрх | 19 дүгээр хороо | 180 суудлын тоо | 136 дугаар бага сургууль |
2. | 22 дугаар хороо | 180 суудлын тоо | 137 дугаар бага сургууль | |
3. | 27 дугаар хороо | 180 суудлын тоо | 132 дугаар бага сургууль | |
4. | Сонгинохайрхан | 25 дугаар хороо | 180 суудлын тоо | 133 дугаар бага сургууль |
5. | 24 дүгээр хороо | 180 суудлын тоо | 134 дугаар бага сургууль | |
6. | Хан-Уул | 10 дугаар хороо | 180 суудлын тоо | 135 дугаар бага сургууль |