logo
Д.Булганы баривчилгаа хааш нь хөтлөх вэ

Д.Булганы баривчилгаа хааш нь хөтлөх вэ

2015/12/09

"Арван долоон жил”-ийн өмнөх аймшигт аллагаас өнөөдөр ганц л гэрч үлдсэн гэж хэвлэлүүд онцолж байна. Тэрхүү цорын ганц гэрч нь аллага болж байх үед хажууд нь байсан гэдгийг ч мартаж болохгүй. Хэнийг яриад байгааг хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз.

Гэвч энэ бүх хугацаанд Д.Булган мэдэн будилж, "сэтгэцийн өвчтэй” мэт л амьдарлаа. Сэтгэцийн өвчтэй бус л бол аллага үйлдэж буй этгээд болоод ядаж өөрийг нь хүлж байсан хүнийг дүрсэлж чадахаар. Гэтэл 17 жилийн өмнө төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хэн аймшигтайгаар хөнөөсөн нь тодорхойгүй л байсаар л байна.

Гэхдээ бид л "тодорхойгүй” гэдэг бүрхэг хариулттай байгаа болохоос биш "хэн хэзээ ямар хэрэг үйлдсэн бэ” гэдэг нь хуулийнхэнд бараг л тодорхой болчихоод байгаа юм биш биз.

Яагаад ингэж бичих болов гэвэл, аймшигт аллагын цорын ганц гэрчийг баривчилсан нь ийм хардлагыг төрүүлэх боллоо. Д.Булганг тагнуулын байгууллагаас баривчилсан гэдгийг эх сурвалж хэлэв. Тагнуулын байгууллага аливаа хэргийн нухацтай шалгаж, судалж байж л баривчилгаа хийдэг болов уу гэж боддог. Түүнээс хар тамхи мэтийн жижиг асуудалд Монголын тагнуул хутгалдахгүй гэдэгт итгэлтэй байна. За энэ ч яахав хувийн бодол. Мөн хар тамхи гэдэг анхаарал сарниулах гэсэн оролдлого биз.

Хамгийн гол нь Д.Булганг ямар хэргээр баривчилж, яагаад өнөөдрийг хүртэл нууцалж, ганцааранг нь тусгаарлан хорих болов гэдэг л асуудал. Магадгүй эндээс л 17 жилийн өмнөх аймшигт хэргийн гогцоо илэрсэн байж болзошгүй гэх сэжүүр төрөөд байгаа юм.

Д.Булган бол аллагын цорын ганц гэрч. Тиймээс асуудлыг бүгдийг нь мэдэх хүн түүнээс өөр байхгүй. Тэр л амнаа нээвэл хэргийг илрүүлэхэд саад болж буй түгжээ тайлагдана. Гэвч Д.Булганыг яриулахгүй байх сонирхол хэсэг бүлэг хүмүүст байна. Магадгүй тэдний дарамтаас болоод Д.Булган сэтгэцийн өвчтэй мэт хариултууд өгч, 17 жил мэдэн будилж явсан болов уу.

Тэгвэл саяын баривчилгаагаар Д.Булган ярьж эхэлсэн гэж эх сурвалж ам алдлаа. Магадгүй түүнийг ярьж эхэлсэн учраас л дэлхийгээр хайгаад олоогүй хоёр хүнээ манай хуулийнхан Эрдэнэтээс баривчилсан байж болзошгүй.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш