logo
Full the different club

Full the different club "Гранд экспо 2015" -ын шилдгээр шалгарлаа

2015/12/09

Өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийж, хөгжмийн ертөнцийнхний цугларалт гэмээр томоохон шоуг зохион байгуулсан Full the different club жинхэнэ доргио залуусын сонгож очдог газрын нэг болжээ. Тус клуб зорин очих хэн бүхэнд шинэлэг үйлчилгээ, содон шийдэл бүхий тохижилттой тав тухтай орчин, онцгой үнийн саналаар үйлчилж, өдөр бүр өөр мэдрэмжүүдийг бэлэглэх тоглолтыг зохион байгуулдаг юм байна. Тиймдээ ч "Гранд экспо 2015" Үндэсний бизнес фестивалийн олон нийтийн санал асуулгаар тодруулдаг "Топ 5" клубын тоонд зүй ёсоор багтжээ.

Зорьсон бүхнийг хангалуун буцаадаг тус клуб удахгүй болох шинэ жилийн баярыг угтан олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар зараа түгээж эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 11-ны Баасан гарагт "Hello 2016 Hot night" шоу болох юм байна. "Болор минт" шинэ брэндтэй хамтарч, нэгэн үдшийг өөрийнхөөрөө, эмоцитой, тэсрэлттэй, шинэлэг байлгахыг хүсэж буй залуусыг хүрэлцэн ирэхийг урьж буй аж.


Баасан гарагийн "Hot night"-д Монголын Бартендерийн Холбоо нэгдэж,  бартендер Одко, Заяа нар гарынхаа коктейлоор үйлчилэхээс гадна DJ GABRIEL RADU, DJ BACHKA нар гайхамшгийг мэдрүүлэх гэнэ. Түүнчлэн 12 дугаар сарын 16-ныг хип хоп, репперүүдийн үдэш болгохоор төлөвлөжээ. 90-ээд оны эхээр ид хүчээ авсан "RAP, HIP HOP" урсгалын анхлан "дэглэгчид"-тэй нэгэн үдшийг өнгөрөөх "ховорхон" боломжийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулахаар зэхсэн байна.

Энэхүү үдэш DJ.Zaya, DJ.Chin нар тоглож, Хар тас, Хас, BRS, Сондор, Хилэнцэт аалз, Mr.Dogs, Энхжин, Нэг хороолол, Cristop, La face, Bravo, Ган-Очир, Gercules зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирэх бол урилгаар Hip hop old school, Эрх чөлөө, UGS, Юүдэнтэн, Татар Заяа, Gennie, MC Ariuka нар оролцохоор болсон байна. Сонирхсон хүмүүс тус клубын пэйжээр зочлоход бүхий л мэдээллийг авч, захиалгаа өгөх боломжтой аж.

Э.Сондор 

 

Сэтгэгдэлүүд

Дээш