Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 29. Бархасвадь гараг. Онгоц одтой, 2 хар мэнгэтэй цагаан бич өдөр.
Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Тогтворгүй өдөр. Ажил төрөлдөө идэвх зүтгэлтэй байсны хэрэггүй, сэтгэл тань зовиуртай байх болно. Ухаантан эсвэл үзмэрчид хандаж хэн нэгний туслалцааг ав. Амьдралын туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Дурын ажил таны хүсч буй үр дүнг авчрахгүй. Хүмүүстэй харьцах харьцаагаа багасга ялангуяа шинэ хүмүүстэй. Хэн нэгний гуйлтыг өөрийн чадах хэмжээгээр зөвшөөрч тэдэнд буян болохыг эрмэлзээрэй. Тусын хариу удахгүй ирж таныг баярлуулах болно.
Үхэр (4/20-5/20)
Маш таагүй өдөр. Хууран мэхлэлт, үл ойлголцлын дор өнгөрөх өдөр. Эзэрхэг түрэмгий байдал, нөхцөл байдлыг буруугаар үнэлэх, аль эсвэл хөнгөн хуумгай амлалт үүрэг авах нь хувийн амьдрал эсвэл ажил хэрэгт хүндрэл учруулах болно. Итгэл өгч болохгүй хүмүүсийг эелдэг байдлаар өөрөөсөө холдуулахыг хичээ. Ажил төрөлдөө маш болгоомжтой, анхааралтай, ялангуяа ажлын бичиг баримттай харьцахдаа илүү их анхааралтай бай. Байр суурийн талаар бодохын ч хэрэггүй хамгийн муу өдөр.
Хамтатгах (5/21-6/21)
Өдөөн хатгах, толгой эргэсэн өдөр байна. Та зайлшгүй анхаарал болгоомжтой байж, болж буй бүхий л зүйлийг гартаа ав. Тантай тохиолдож буй зүйл мөн ажил мэргэжил, хувийн амьдралдаа ч тэр бүх зүйлийг хянахыг зөвлөж байна. Эргэн тойрны уур амьсгал таагүй зүйлээс болж буйг анхаараарай. Хэрэв таны хайртай хүн үзэл бодлыг тань хүндэтгэхгүй сонсохыг хүсэхгүй байвал үүнд ач холбогдол өгөх хэрэггүй зүгээр л орхи. Таны зөв байсан гэдгийг удахгүй ойлгон уучлалт гуйсаар ирнэ.
Мэлхий (6/22-7/22)
Дээд шатны байгууллагад хандахад ээлтэй. Нөлөө бүхий хүмүүс ахмад хамаатнуудаасаа дэмжлэг авна. Үүсэж гарах саад тотгорыг үл харгалзан ажил хэргээ гүнзгийрүүлж өөрийн материаллаг байдлыг дээшлүүлж, ойр дотныхонтой харилцах харилцааг сайжруулан, бэхжүүлж чадах болно. Гэр орондоо онцгой анхаарлыг хандуулж, чухал шаардлагатай гэж үзсэн худалдан авалтаа хийхийг од гаригсын зүгээс зөвлөж байна. Санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлт тань биелнэ. Эрүүл мэндэд хор учруулах бүх зүйл ялангуяа архи дарснаас энэ өдөр татгалз.
Арслан (7/23-8/22)
Сарын эхээр таны ажил хэрэг зогсонги байдалд орно. Хүчлээд ч нэмэргүй гэсэн үг. Энэ нь та хүчээ зөв хуваарьлаж чадаагүйгээс болж байна. Таныг хомхой шунахай зорилгод ашиглаж болзошгүй. Танд “Алтан уул” амласан ч ажлаа бүү соль. Танд бүх юм сайхан, сэтгэл санаа хөнгөн, нүүр бардам байх өдөр. Өнөөдөр авахыг хүссэн бүх худалдан авалт маш бүтэлтэй сайн байна. Удирдах албан тушаалтантай харилцах харилцаа сайжирна. Худал их амлалтад хууртаж болзошгүй.
Охин (8/23-9/22)
Та өнөөдөр олон зүйлийг дурсан санах бөгөөд олон сонирхолтой зүйлийг олж мэднэ. Танд ямар нэг шинэ санаа төрөх бөгөөд түүнийгээ заавал бичиж тэмдэглэж авах хэрэгтэй. Ганц бие энэ ордныхон болзоонд явах болно. Ёс журмыг хатуу баримталж, хуурмаг сүсэг бишрэлд бүү авт. Хүйтэн хөндий харьцаа, хаагдмал байх нь матрын ордны эрчүүдийн хувийн амьдралд таагүй зүйлс авчирна. Хоёроос дээш зүүдлэгдсэн зүүд биелнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Өөрийгөө хамгаалах мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд таатай өдөр. Удирдлагатайгаа анхааралтай харьц. Өөрийн төсвөө эргэн нэг хараарай. Энэ боломжийг ашиглан өөрийн нэр хүндээ нэмэгдүүлэх ба маргаашдаа итгэлтэй алхана. Бүтээлч чадамж энэ өдөр биеллээ олсон бол амьдралыг тань өөрчилж өдөр болгон баяр хөөртэй байх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ оройг өнгөрүүлээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Мэргэжлийн хүрээнд ямар ч ажил хийсэн бүтэмжтэй өдөр. Мөн шинэ уулзалт, танилуудтай холбоотой гэнэтийн бүтэлгүйтэл гарч магадгүй гэж одод сануулж байна. Энэ өдрийн нөхцөл байдал танд сөргөөр нөлөөлж, шуналаа дийлэхгүй болчих вий. Ухаанаа гээхээс сэрэмжил, яаруу гаргасан шийдвэр таагүй үр дагавартай. Сексийн харьцаанд таагүй өдөр.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр чухал шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Ажилдаа болон хувийн асуудалд зөрчилдөөн гарч болзошгүй. Өөртөө хэт найдах, сэтгэл санааны тэмүүлэл, эрсдэл бүхий ажиллагаанд эрмэлзэх нь алдаатай шийдвэрийн, үйлдлийн шалтгаан болж болно. Шинэ санаа нь сөрөг үр дагавар авчрана. Орой нь галд ойр суухад тустай. Тэнцвэрээ хадгалахыг хичээхээс гадна хамгийн ярвигтай асуудлуудад тайван ханд.
Матар (12/22-1/19)
Сэтгэл санаа өөдрөг байх өдөр. Гэвч ажил хэрэгт алдаа дутагдал гарч нэр хүнд тань уруудах бололтой. Хувийн амьдралд тань хямрал тохиолдох боловч зүрх сэтгэлдээ ойрхоноор хүлээн авч сэтгэл санаагаар унасаны хэрэггүй. Сайн мэдэхгүй, бүрэн дүүрэн ойлголт аваагүй салбарт хүчээ сорин хөрөнгө оруулалт хийж эрсдэл гаргахаас зайлсхий. Алдагдал хүлээж дараа нь харамсаж байснаас тохиромжтой мөчийг хүлээж суусан нь хамаагүй дээр байна.
Хумх (1/20-2/18)
Таатай адөр. Өнгөрсөн замаа дүгнэх, алдаа ба төөрөгдлөөс салахыг хичээхийг одод зөвлөж байна. Дуусаагуй ажлууд нь таагүй байдлыг үүсгэж танаас их хүч эсвэл зардал шаардагдах болно. Хайр сэтгэлийн өдөр, жижиг зүйлсээс татгалзах, хөгжлийн шинэ тойрогт орох өдөр. Ажлын хамтрагч нартайгаа харьцах нь хориотой, харин хуучин найзууд болон хамаатан садангууд ажил хэрэгч санал өгөх болно. Үдээс хойш уран бүтээлч эрч хүч ба зөн билиг нэмэгдэнэ.
Загас (2/19-3/20)
Өмнөх өдрүүдийн зөв тактикийн үр дүнд шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө гаргах, уулзалт зохион байгуулахад таатай нөхцөл бүрдэх өдөр. Ялангуяа уран бүтээлч жинлүүрүүдэд онцгой хамаарна. Ашигтай наймаа ч хийх магадлалтай. Худалдаа наймааны ажилд онцгой анхаарч хянуур байхгүй бол таны толгойг зальт этгээд хурууныхаа үзүүрээр л эргүүлчихийг анхаар. Шинэ харилцаа эсвэл хөнгөн сээтэгнэл удалгүй ноцтой харилцаанд оруулна. Зүүдээ эсрэгээр нь тайлж уншаарай.