logo
Өнөөдрийн зурхай /2015.12.11/

Өнөөдрийн зурхай /2015.12.11/

2015/12/11

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Туршилтын өдөр. Зөвхөн танаас л амжилт эсвэл уналт шалтгаална. Хэн нэгнээс тусламж авах гэж бүү хүлээ. Өнөөдөр юу ч болж магадгүй. Гэхдээ болж буй бүх зүйл танд ашигтай байх бөгөөд урьд нь санаандгүй хэлсэн үг тань амжилт авчрах боломжийг нээх болно. Од гариг хамтрагчаа зөв сонгохыг зөвлөж байна. Энэхүү асуудалд өөрийн зон совингоо дагах нь зүйтэй болов уу. Хайр дурлал болон санхүүгийн асуудлуудад нааштай хариулт авна.


Үхэр (4/20-5/20)

Олон талт өдөр. Үдээс өмнө анхаарал болгоомжтой байж, хамтын ажил хэргээс зайлсхийж ямар нэгэн чухал шийдвэрийг бүү гарга. Таны мөнгө санхүүгийн байдал тогтвортой бус байгаа тул аз туршсан арилжаа наймааны ажилд идэвхи чармайлт гарган оролцохоос зайлсхий. Үдээс хойш мэргэжлийн ажил төрөлд амжилт байх бололтой. Эхнэр нөхрийн харилцаа таатай байна. Итгэж найдсан харилцаа зөвхөн ойр дотны хүмүүстэй байх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Таны санхүүгийн асуудал тун хүндхэн байх болно. Төлөвлөөгүй томоохон худалдан авалт хийснээр хүндхэн асуудалтай байна. Өөрийнхөө бодит байдлыг үнэлж өөрийгөө зөвөөр ойлгуулж чадвал асуудлаа шийдвэрлэхэд илүү хялбар байх болно. Сэтгэл хөдлөлөө удирдах амархан зүйл гэдгийг та ойлгож авна. Хувийн амьдрал зөрчилдөөнтэй байдалтай байх бөгөөд энэ нь дотнын хүмүүст анхаарал халамж хэрэгтэй байгааг илэрхийлж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Романтик адал явдал тохиолдох, гэр оронд баяр баясгалан ноёлох өдөр. Хэрвээ та ажил хэргээсээ хөндийрөх зав гаргаж чадвал мартагдашгүй уулзалт хүлээж байна. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч ойр дотныхныгоо гайхшруулна. Таны дотоод ертөнцийг баяжуулж уран бүтээлч чанараа хэрэгжүүлэхэд туслах шинэ найз нөхөдтэй болно. Харин энэ өдрийг гэр бүлтэйгээ гадуур хооллож өнгөрөөхийг танд зөвлөе.


Арслан (7/23-8/22)   

Дотны хүн эсвэл найзуудтайгаа уулзалдах, ялангуяа нэг компанид хамт ажиллах нь таарамжгүйг од эрхэс сануулж байна. Таны нөхөд танд хэрхэн ханддагийг та мэдэх болно. Өөр ажилд шилжих эсвэл шинэ албан тушаалд очихоо хойшлуул. Таны зүтгэл ямар ч үр дүнгүй өнгөрөх болно. Гэртээ сууж, ямар нэг гэр орны ажлаар өөрийгөө зугаацуулаарай. Амар тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй.


Охин (8/23-9/22)   

Болгоомжтой бай. Эрсдэл гаргах эсвэл үнэт зүйлс худалдан авахаас татгалз. Шинэ хамтрагчтайгаа харилцах нь амжилтгүй байна. Гэхдээ хуучны анд эсвэл хамаатан садан тань үнэтэй зөвлөгөө өгнө. Аялах зугаалах, хүүхдүүдтэйгээ тоглох, гэр бүлийн хүрээнд амрах нь танд таатай сэтгэгдэл үлдээх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Бүтээлч чадамж, амьдралын эрч хүч нэмэгдэх өдөр. Магадгүй таны ургуулан бодох чадвар, ундран гарах энерги мөн шинэ төсөл руу идэвхтэй зүтгэх хүсэл эрмэлзэл эсвэл үйл ажиллагааны шинэ хүрээ руу шилжэх эрмэлзэл рүү түлхэх болно. Болж буй нөхцөл байдалд ухаантай хандаж алдаа гаргахаас сэргийл. Дотно харилцаанд таатай. Сэтгэл санаа өөдрөг, шинэ мэдрэмжийг авах болно.


Хилэнц (10/23-11/21)   

Мэдээлэл хуримтлуулах, боловсруулах, шидэт өдөр. Төрийн түшмэдтэй зөрчилдөж, өөрийн эрх чөлөө, зарчмыг хамгаалснаар дээд удирдлага, хамт олонтой харьцаа сайжрах төлөвтэй. Та эртний нандин хүслээ биелүүлж чадна. Хувь заяа гэнэтийн эргэлт хийх тул амралт, ажлын төлөвлөгөөг яаран гаргах хэрэггүй. Хуримтлагдсан ажлаа цэгцэл. Үдшийг ойр дотны хүмүүсийн дунд өнгөрөө.


Нум (11/22-12/21)   

Өнөөдөр удирдлагатайгаа, хамт ажиллагсадтайгаа зөрөлдөх хэрэг гарна. Урьд өмнөөс илүү өнөөдөр өөрийн санаа бодол, үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах ба тэвчээртэй байж, биеэ барих хэрэгтэй. Санхүүгийн алдагдал хүлээж, сэтгэл санааны хямрал гарч болзошгүй. Магтаал ба шагналд тэмүүлэх нь таныг наргианы бай болгоно.


Матар (12/22-1/19)   

Ажил дээр гэнэтийн өөрчлөлт гарч хүндрэлтэй байдал үүсэж болзошгүй. Гэвч таны сэтгэл санаа өөдрөг байж ирээдүйгээ урьдчипан харах зөн билэг, мэдрэмж өндөр байх бололтой. Энэ нь ажлын тань амжилтанд нөлөөлж бүхнийг даван туулахад тусалж чадна. Ойрын хугацаанд уулзалдаагүй найз нөхөдтэйгээ уулзан цагийг зугаатай өнгөрүүлнэ. Ойр дотны хүмүүсийн бие тавгүйрхэж өвчин авч магадгүй учир тэднийг халамж хайраар бүү дутаагаарай.


Хумх (1/20-2/18)   

Оддын байрлал амжилтыг амлаж байна. Ажлууд нь танаас их хүч шаардах бөгөөд ихэнх асуудлыг эхний удаа шийдэж чадна. Таны эрч хүч өндөрт байна. Идэвхтэй үйлдэл нь хурдан үр дүнгээ өгнө. Эрэгтэйчүүдэд ашигтай саналууд ирнэ. Урд чинь саад эсвэл алдагдал байгаа эсэхийг бодож тунгаахыг одод зөвлөж байна. Бусдын замаар бүү яв, тэгэвч өөрийн санаа ба бодлоо амьдралдаа эрсдэлд орж байгаа ч гэсэн зоригтой хэрэгжүүл. Бодсон зүйл биелнэ. Эмэгтэйчүүдийн ойрын улсуудтай харилцах харилцаа нь зөв зохистой болно. Та тайван, жаргалтай байх бөгөөд нэг нэгэндээ сэтгэл хангалуун байна.


Загас (2/19-3/20)

Ухаалаг шүүмжлэлд дургуйцэх, өөртөө хэт итгэх, хар амиа бодохоос зайлсхий. Таны сайтар урьдчилан бодсон нүүдэл богино хугацаанд амжилттай болж үр дүнг нь та амсах болно. Дотнын хүмүүсдээ онцгой анхаарал тавь. Хамтрагчид бие биенээ үл ойлголцох нь хардалтаас эхтэй байх болно. Өнөөдрийн алдааг чинь маргааш засахад чадахгүй ч байж болно. Харин энэ үдэш танд сонирхолтой мартагдашгүй уулзалтыг авчрах болно. Үдэш хайртай хүнтэйгээ харилцах, цагийг зугаатай өнгөрөөхөд тохиромжтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш