Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 4. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.
Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Тэвчээртэй байх өдөр. Хувь заяа бусад өдрүүдийн адил зөв зам дээрээ зогсож буй эсэхийг тань шалгаж сорино. Аваар осол, гэмтэл бэртэл болон зүрхний цусан хангамжийн дутагдалд орж болзошгүй. Эрүүл мэндэд онц хортой өдөр. Аливаа бүхэн амжилтыг олохгүйг илтгэж байгаа учир онцгой хүчин чармайлт гарган цаг заваа үрэх шаардлагагүйг од гарагс сануулж байна. Зүүд зөнтэй байж магад. Байгалийн чулуу болон барилгын материал зүүдлэх нь таны өмнө хүнд хэцүү үе тохиох магадлалтайг илтгэнэ.
Үхэр (4/20-5/20)
Шийдэмгий бус, эргэлзээтэй өдөр. Томоохон худалдаа эсвэл санхүүтэй холбоотой ямар нэгэн асуудал алдагдалд хүрч болзошгүй. Таны сэтгэл санааны байдал тун сайхан байгаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй. Мөн бусдыг эвлэрүүлэх зуучийн үүрэг гүйцэтгэхээс зайлсхий. Алиа хошин байдал, өөдрөг үзэл таагүй зүйлсээс сатааруулж чадна. Цэвэр агаарт зугаалах нь танд ашиг тустай байна.
Хамтатгах (5/21-6/21)
Оддын таагүй байрлал нь албаны ч, хувийн ч амьдралд муу нөлөө үзүүлнэ. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээ буурна. Ямарваа нэгэн шинэ ажил нурах магадлал өндөр, хүсэж буй амжилтыг авчрахгүй. Ашиг нь зөвхөн урьд эхэлсэн ажлаас ирнэ. Гадны нөлөө, буруу мэдээ санхүүгийн алдагдалд хүргэж мэднэ. Хов жив, бусдын зөвлөлгөө, атаархагчдын гүтгэлгээс сэргийлэх хэрэгтэй. Ажлын дараа гэртээ яарах хэрэгтэй ба ганцаар орой үдшийн цагаар зугаалах хэрэггүй
Мэлхий (6/22-7/22)
Ажлын үр дүнгээ тооцуулах, үйлийн үрээ цайруулах өдөр. Нийгмийн амьдралд аль эрт хуримтлагдсан сөрөг хандлагууд ил гарч ирнэ. Энэ нь энэ ордныхны хувийн амьдралд ч нөлөөлөх болно. Олон гэр бүл хуримын ёслолын ажиллагаагаа хойшлуулах талаар ярилцана. Харьцаа тасрах эсвэл өөрчлөгдөнө. Таагүй зөн билэг таныг амар тайван байлгахгүй нь. Сүмд очихыг зөвлөе. Хэрвээ шавьж зүүдэлвэл санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай.
Арслан (7/23-8/22)
Олонх нь хэрүүл маргаанаас зайлхийж чадахгүй бол нөхцөл байдалд бодитоор хандаж, буулт хийж сайхан сэтгэл гарга. Ойр дотны хүмүүст тэсвэр тэвчээртэй, халамжтай ханд, ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа онцгой анхаараарай. Хэрвээ буулт хийх буцах аргагүй мэт санагдвал хүмүүстэй харилцахгүй өдрийг ном унших мэтээр ганцаар өнгөрөө.
Охин (8/23-9/22)
Ажил хэргийн хамтран зүтгэгчдийг тулж түших, ажил төрлөө амжуулах, ойр дотны хүмүүсээс тусламж дэмжлэг авах гэж хүлээхийн хэрэггүй. Энэ бүхэн таны ажил төрөлд зөвхөн садаа болно уу гэхээс сайн зүйлийг авчрахгүй ба харин ч уур цухлыг тань хөдөлгөх болно. Төлөвлөгдөөгүй холын аялалд гарах магадлал маш өндөр байна. Амин чухал асуудлуудад шийдвэр гаргах таяаар оролдохгүй байхыг од гарагс зөвлөж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Тааламжтай өдөр. Таны амжилт үнэлэлт дүгнэх ухаанаас шууд хамааран үнэлэгдэх болно. Мөн чухал шийдвэрийг хэрхэн шийдэж байгаагаас шууд үнэлэгдэнэ. Ажил хэргийн идэвх зүтгэлтэй, хариуцлагатай байснаар ашигтай захиалга авах эсвэл ашигтай төсөлд хамтран ажиллах таатай санал ирнэ. Амжилтад хүрэхэд тийм ч хялбар байхгүй л болов уу. Хайр дурлалын асуудалд амжилттай байх бөгөөд амлалтад бүү итгэ. Өөрийн сэтгэл хөдлөлөө барихыг зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Сул, хүндхэн өдөр байна. Биеэ тоох хэрэггүй. Таны бие барих мөн тактиктай байдал нэр хүнд өсөх болно. Маш чухал яриа хэлэлцээр хийгдсэнээр таны бизнест ашиг авчрах болно. Хайр дурлалын асуудал их таатай байх нь. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Орой таатай үйл явдал эсвэл мэдээ дуулах болно. Эм, архи дарс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Зүүд тань эсрэгээрээ биелэж болзошгүй.
Нум (11/22-12/21)
Ахуйн асуудалд итгэмтгий, гэнэн байх нь ажилдаа алдаа гаргахад, зорилтот төлөвгөгөөгөө биелүүлэхэд саад болно. Одод нь хамтрагч нартайгаа анхааралтай хандах, гадны улсуудын үзэлд найдсаны хэрэггүйг анхааруулж байна. Амжилтын эх үүсвэр нь найдвартай хамтрагч нартай харилцах, эрсдэл бүхий үйлдлээс сэргийлэх юм.
Матар (12/22-1/19)
Анхаарал болгоомжтой байж, амин чухал асуудалд шийдвэр гаргалгүйгээр хүлээх хэрэгтэй. Магадгүй, албан тушаалын шатанд шилжилт хөдөлгөөн хийгдэж мэдэх ба харин аль чиглэд, дээшээ юу, доошоо юу гэдэг нь зөвхөн танаас л шалтгаална. Өнөөдөр, ажил дээрх нөхцөл байдал тийм ч таатай байхгүй нь бололтой. Энэ өдөр элдэв хов жив, хэл амнаас холхон байж болгоомжлох хэрэгтэй. Хэн нэгэн хүн таны сэтгэл санааг дахин үймүүлж тавгүйтүүлэхээр зэхэж байна.
Хумх (1/20-2/18)
Таны амьдралын баяр баясгалан ба хурц ухаан нь бүх хамт олны сэтгэл зүрх нь болно. Од гарагийн ивээл дор шинэ захиалга эсвэл үйл ажлын шинэ төрлөөр ажиллах санал ирж болно. Өөрийн зөвшөөрлөө өгөхийг бүү яар. Өөрийн эрүүл мэндэд анхаар. Хайр дурлалын асуудалд амжилт нь өөрчлөмтгий байна. Жижиг хэрүүл үүсч эсвэл харилцан нэг нэгэндээ харилцан таагүй сэтгэгдэл үүсч болно. Таны уян налархай зан ба бодлоготой алхам бүх саадыг давахад тусална.
Загас (2/19-3/20)
Үнэт эдлэлээ алдах, дээрэмдүүлэх, санхүүгийн бэрхшээл учрах зэрэг таагүй зүйлс тохиолдож болзошгүй. Эрчүүд уур цухал нь хүрэх, тавгүйрхэх шинж мэдэрнэ. Хамт олонтойгоо хамт байх эсвэл ганцаараа өдрийг өнгөрөөх хоёроос сонголт хийх хэрэг гарна. Бүх эргэлзээгээ таягдсан хаяж өөртөө итгэн зорилго тэмүүлэлтэй бай. Энэ өдөр аялалд явах, явган алхах зэрэгт таатай.